УИХ-ын гишүүн О.Амгаланбаатараас цаг үеийн асуудлаар тодрууллаа.
Тэрбээр, "Аймгийн боловсрол, эрүүл мэнд гэх мэт төрийн бүтцийг Засаг дарга нь томилохгүй бол сайддаа үйлчлээд байна.
Аймгийн бодлого чинь нэг зүг рүү нэг бодлоготой харж байх ёстой. Гэтэл 10 толгойтой болчихож байна гэсэн үг. Аймгийн засаг даргын эрх мэдлийг нэмэгдүүлж байж орон нутагт эрх мэдэл төвлөрч, Улаанбаатарт төвлөрсөн эрх мэдлийг задлах ёстой. Өнөөдөр Монгол Улс хөгжихгүй байгаа шалтгаан бол бүх эрх мэдлийг хотод төвлөрүүлчихсэнтэй холбоотой.
Томилгоон дээр бол аймгаас томилсон хүн нь мэргэжлийн бус, Улаанбаатараас томилсон хүн нь мэргэжлийн хүн гэдэг ойлголт байхгүй шүү дээ. Бүгд л адилхан" гэлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
202.21.107.12
28 ond garahgui baij magadgui geed buria Maltaj baina uu daa
Хариулах