УИХ-ын гишүүн ашиг сонирхлын зөрчилтэй асуудал дээр санал өгдөггүй, ажлын хэсэгт ордоггүй байх хуулийн төслийг Х.Баасанжаргал, Г.Лувсанжамц нар санаачилжээ.
Х.Баасанжаргал: Бидний санаачилж байгаа хуулийн төсөл дээр гишүүний ашиг сонирхолын зөрчлөө илэрхийлсэн бол тухайн мэдээлэл нээлттэй болох, нөгөө талаасаа хуралдааны товч тэмдэглэлд заавал энэ тухай тусгуулах талаар хуулийн төсөлд тусгаж байгаа гэсэн үг.
Бид бүхэн авлигын эсрэг индекс манай улсад байнга унадаг гээд л бүгд ярьдаг. Энэ байр ухарч байгаагийн бас нэг гол шалтгаан нь өөрөө хэмэг бүлэг этгээдүүдэд зориулаад хууль батлаад байгаа юм биш биз дээ. Түүндээ тавьдаг хяналт Монгол Улсын парламентад байдаг уу үгүй юу гэдэгүнэлгээн дээр бид маш муу үнэлгээ авдаг. Тиймээс энэ процессыг дэлгэрэнгүй зохицуулах ёстой.
Д.Ганмаа: Бидний санаачилж байгаа энэ хууль маань нэгдүгээрт олон нийтийн өмнө ил тод нээллтэй байх, олон нийтийн итгэлийг УИХ-ын гишүүд шийдвэр гаргагч нар сэргээх гэх зэрэг асуудал хамгийн гол.
УИХ-ын гишүүн ашиг сонирхолтой гэдгээ мэдэгдээд дуугуй чимээгүй өнгөрөхгүй, асуудалд бүр оролцохгүй байх, гарах, түдгэлзэх асуудлуудыг нарийн процесст нь оруулах хэрэгтэй.
Г.Лувсанжамц: Их хурлын үйл ажиллагаа ил тод нээлттэй байх ёстой. Хууль гэдэг зүйл детальдаа хамаг амин сүнс нь явж байдаг. Хууль тогтоох байгууллагад ажиллаж байгаа хүмүүс өөрийнхөө ашиг нийцүүлж хуулийг өөрчилнө гэж байж болохгүй. Тиймээс өөрийн ашиг сонирхолтой нь хамааралтай байх юм бол энэ хуулийн заалтаас, хуульд санал өгөхөөс өөрөө татгалзаад гардаг байх ёстой" гэлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна