Монгол, Оросын худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг өргөжүүлнэ

Т.Отгонсувд
3 цаг 20 минутын өмнө

 Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, технологийн хамтын ажиллагааны Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын 27 дугаар хуралдаан өнөөдөр Улаанбаатар хотноо зохион байгуулагдлаа.

Монгол Улсын Шадар сайд, Засгийн газар хоорондын комиссын Монголын хэсгийн дарга Х.Ганхуяг, ОХУ-ын Байгалийн нөөц, экологийн сайд, Засгийн газар хоорондын комиссын Оросын хэсгийн дарга А.А.Козлов нар хуралдааныг тэргүүлэв.

May be an image of one or more people and text

May be an image of text

 Өнөөдрийн хурлаар ЗГХК-ын 26-р хуралдааны шийдвэрийн хэрэгжилтийн явцыг дүгнэж, хоёр улсын харилцаа, худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг идэвхжүүлэх, Монгол Улс болон Евроазийн эдийн засгийн холбоо хоорондын Чөлөөт худалдааны түр хэлэлцээрийг хэрэгжүүлэх, Монгол–Орос–Хятадын эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөрийг шинэчлэх зэрэг асуудлыг хэлэлцэв.

Мөн бүс нутгийн чуулга уулзалт, аж үйлдвэрийн бүтээгдэхүүний хангамж, аялал жуулчлал, шинжлэх ухаан, хөдөө аж ахуй, эрүүл мэнд, тархвар судлал, соёл, спортын салбар дахь хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх, хэрэгжиж буй болон төлөвлөж буй хамтарсан төслүүдийн явцыг эрчимжүүлэх чиглэлээр санал солилцож, ойрын жилүүдэд хэрэгжүүлэх томоохон арга хэмжээнүүдийн талаар тохиролцлоо.

Засгийн газар хоорондын комиссын ээлжит хуралдааны үр дүнд хоёр улсын харилцааны олон асуудлаар тодорхой ахиц гарсныг талууд тэмдэглэж, цаашид хамтын ажиллагааны тогтвортой байдал, залгамж чанарыг чухалчлан ажиллах шаардлагатайг онцолсон юм.

May be an image of one or more people



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна