Ж.Золжаргал: Улс төрийн зорилгоор твиттер дээр миний нэрээр хуурамч хаяг нээсэн байна

Х.Есү
3 цаг 49 минутын өмнө

УИХ-ын гишүүн Ж.Золжаргалын нэрээр цэнхэр тэмдэгтэй хуурамч цахим хаяг нээж, худал мэдээлэл тарааж байгаа талаар мэдээлэл хийлээ. 

Тэрбээр, "УИХ-ын гишүүний нэр дээр хуурамч хаяг үүсгэн түүнийгээ баталгаажуулсан тэмдэгт аваад худал мэдээлэл тарааж байгаа гэмт үйлдлийн талаар мэдэгдэл хийж байгаа юм. 

Энэ асуудал өнөөдөр над дээр тулгарав. Маргааш аль ч гишүүний нэр дээр хуурамч хаяг үүсгэж болзошгүй. Энэ бол нийгмийн сүлжээнд үзэл бодлоо илэрхийлсэн асуудал биш юм аа. Харин тодорхой бие хүний нэрийг ашиглаж, хувь хүний нэр төрд зориудаар халдсан гэмт үйлдэл юм. 

Ийм байдлаар бусад гишүүний нэр дээр хуурамч хаяг үүсгэх нь даамжрах юм бол УИХ-ын гишүүний амыг барьж, нэрийг гутааж, дуугүй болгож, Монгол төрийг сулруулах хяналт тавих хууль тогтоох чадамжийг багасгаж, төрийн тогтолцоог чадамжгүй болгох хортой үр дагаварт хүрнэ. Иймээс миний бие энэ ноцтой үйлдлийг шалгаж, хуурамч хаяг үүсгэсэн хүнийг олж илрүүлэх хүсэлтийг цагдаагийн байгууллагад өгч байна" гэлээ. 




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна