Оюутолгойн хянан шалгах түр хорооны сонсгол ард түмэнд нээлттэй, юу болоод байгаа талаар ил тод болгож өгсөн. Би ч гэсэн зарим мэдээллийг олж авлаа.
Ажлын хэсэг бол маш сайн ажилласан. Гэхдээ гишүүд нэмж санал өгмөөр байна гээд УИХ дээр хойшлууллаа. Хөрөнгө оруулагч нарт ч ойлгомжтой, УИХ ч нэгдсэн нэг байр суурьтай тодорхой болгож, нэг мөр шийдье л гэж байгаа юм.
Гэхдээ оны өмнө Оюутолгойн асуудлыг эцэслэн шийдэх дээр УИХ-ын гишүүд дийлэнх нь санал нэгдэж байна. Өвдөхгүй, хурлаа таслахгүй, бүгдээрээ ирж итгэл үнэмшилтэйгээр Монголын эрх ашгийн төлөө тогтоолын төслийг заавал батлах ёстой.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна