Х.Ганхуяг: Аж ахуйн нэгжийн орлогын албан татварыг 60 хоног дотор төлж болно

Х.Есү
3 цаг 42 минутын өмнө

Шадар сайд Х.Ганхуягаас татварын асуудлаар тодрууллаа. 

Тэрбээр, "Гаалиар орж ирэхэд НӨАТ төлөх хугацаа өгдөг болно. 90 хоногийн дотор НӨАТ-ын татварыг төлдөг болно. Энэ нь эргээд компаниудад санхүүжилтийн болон санхүүгийн эх үүсвэр талдаа маш хэрэгтэй болно гэсэн үг. 

Аж ахуйн нэгжийн орлогын албан татварыг 60 хоног дотор төлж болно гэсэн заалт орж байгаа. Дээрээс нь хугацаа хэтэрсэн тохиолдолд аж ахуйн нэгжийн данснаас татвар суутгаж авдаг шүү дээ. Түүнийг болиулж эхлээд зөвлөж зааж анхааруулдаг. Мөн суутгаж авахдаа 20 хувийг нь үлдээгээд 80 хувийг нь авдаг байдлаар зохицуулна" гэлээ.




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна