Б.Цогтгэрэл: Дэд сайд нарыг эргүүлэн татахгүй бол Засгийн газрыг огцруулна

Zuv.mn
6 цаг 50 минутын өмнө

УИХ дахь Ардчилсан намын бүлэг цаг үеийн асуудлаар өнөөдөр /2025.12.22/ мэдээлэл хийлээ.


Б.Цогтгэрэл "Ардчилсан нам өнгөрсөн хугацаанд төрийг цомхон байлгая, төрийн өмчийг хувьчлая гэсэн зарчмын байр сууриа илэрхийлж байгаа. Өнгөрсөн долоо хоногт дэд сайдаа буцаан татахгүй бол Ерөнхий сайдыг огцруулах шаардлага тавина гэдгээ мэдэгдсэн. 

Сая бүлгийн хурал дээр Засгийн газрыг огцруулах асуудлыг би өөрийн бланк дээр өргөн барина гэдгээ бүлгийн гишүүдэд танилцуулсан. Гишүүд маань дэмжиж байгаа.

МАН энэ долоо хоногт дэд сайдын асуудлыг эргүүлэн татахгүй бол Засгийн газрыг огцруулах асуудлыг оруулж ирнэ. 

МАН өөрсдийн баталсан хуулиа өөрсдөө өөрчлөх ёстой. 2026 оны төсөвд дэд сайдын мөнгө байхгүй. 

2025 оныг дүгнэвэл ард түмний амьдралд улаан гэрэл ассан, албан тушаалтнуудын хувьд ногоон гэрэл нь ассан жил байлаа" гэв.






Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна