Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газрын Сургалт, судалгаа мэдээллийн төв, Эрүүгийн цагдаагийн албаны Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэстэй хамтран өнөөдөр /2025.11.07/ “Хүн худалдаалах гэмт хэргийн ойлголт, уг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх” сэдэвт сургалтад албан хаагчдаа хамрууллаа.
Сургалтыг Хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх тасгийн эрүүгийн ахлах мөрдөгч, цагдаагийн ахмад Д.Амарсанаа, Цагдаагийн ерөнхий газрын стратеги, бодлого, инновац, хөгжлийн албаны ахлах мэргэжилтэн, цагдаагийн ахлах дэслэгч О.Мөнхбат нар орж тулгамдаж буй асуудал, хамгаалах чиглэлээр мэдээллийг хүргэв.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна