ТББХ: Зөвшөөрлийн тухай тэргүүтэй хуулиудыг хэлэлцэх асуудлын жагсаалтад орууллаа

Zuv.mn
3 цаг 32 минутын өмнө

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо өнөөдөр хуралдаж, Монгол Улсын Их Хурлын 2025 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтад ороогүй хууль, тогтоолын төслүүдийг чуулганаар хэлэлцүүлэх эсэх асуудлыг хэлэлцлээ.

Улмаар,

-Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Н.Учрал нарын 3 гишүүн 2025.12.17-ны өдөр өргөн мэдүүлсэн/

-Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай анхдагч хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Н.Алтаншагай нарын 21 гишүүн 2025.12.12-ны өдөр өргөн мэдүүлсэн/

-Нийгмийн ажлын тухай анхдаг хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүп /Улсын Их Хурлын гишүүн О.Сааранчулуун нарын 24 гишүүн 2025.12.17-ны өдөр өргөн мэдүүлсэн/

-Эдийн засгийн эрх чөлөөний тухай

-Монгол Улс болон Европын сэргээн босголт, хөгжлийн банк хоорондын зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах,

-Монгол Улс болон Азийн хөгжлийн банкны санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр соёрхон батлах тухай

-Төрийн өмчит хуулийн этгээдийн хувьцааг 2026-2028 онд биржээр олон нийтэд нээлттэй худалдах, төрийн өмчийг хувьчлах, өөрчлөн байгуулах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2025.12.18-ны өдөр өргөн мэдүүлсэн/ зэргийг УИХ-ын Чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 5.7-д заасны дагуу хэлэлцэх асуудлын жагсаалтад орууллаа. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна