Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнд нэр дэвшигчийн сонсгол ширүүн болж байна

Zuv.mn
5 цаг 49 минутын өмнө

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнд нэр дэвшигчийн сонсголыг хийж байна.

Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнд Х.Эрдэм-Ундрах, Ч.Баянжаргал, Ц.Жавхлантөгс, Ч.Өнөржаргал нар нэр дэвшээд байгаа юм.

Одоо гишүүд асуулт асууж, хариулт авч байна. Энэ үеэр ШЕЗ-ийн шүүгч биш гишүүний сонсголын үеэр Б.Ганбат, О.Номинчимэг гишүүд маргалдав. Б.Ганбат "ШЕЗ-ийн шүүгч биш гишүүнийг сонгон шалгаруулах Ажлын хэсэгт нь итгэхгүй, хэнийг шалгаруулах нь тодорхой гэж үзэж байгаа учраас сайн хуульчид орж ирсэнгүй" гэж О.Номинчимэг гишүүн рүү хандсан. 

О.Номинчимэг гишүүн "Та энэ Ажлын хэсгийг ахлах сонирхолтой байсныг чинь мэдэж байна. Ажлын хэсэг хуулийн дагуу үйл ажиллагаа явуулсан" гэлээ. Мөн УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд сонгон шалгаруулах үйл явц өрнөж байх үед Ажлын хэсэгт нэр бүхий улстөрч дарамт үзүүлж, нэр бүхий нэр дэвшигчийг шалгаруулахыг тулгасан" гэсэн мэдээллийг ил болгож, түүнийг тайландаа заавал дурдахыг О.Номинчимэг гишүүнээс хүссэн юм. 

Хурал ийнхүү халуухан уур амьсгалтай үргэлжилж байна.    




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна