О.Цогтгэрэл: МАН шаардлагын хариу өгөхгүй бол ард түмэн рүүгээ салаавч гаргаж байна гэсэн үг

Х.Есү
2025/12/25

АН-ын дарга О.Цогтгэрэлээс цаг үеийн асуудлаар тодрууллаа. 

Тэрбээр, "Засгийн газрыг огцруулах гишүүдийн гарын үсэг өргөн барих тоонд хүрчихсэн байгаа. Ардын нам албан ёсны хариугаа өгөх ёстой байх гэж бодож байна. Хэрвээ энэ асуултад үгүй гэж хариулах юм бол Ардын нам ард түмэн рүү салаавч өгч байна л гэж би ойлгож байна. 

Бид төрөө улам том болгоно, ард түмний амьдрал доройтож байгаа байдал бидэнд хамаагүй. Дарга нарын тоогоо улам их болгоно гэж ард түмэнд салаавч өгч байгаа хэрэг шүү гэж би ойлгож байгаа" гэлээ. 




Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 103.212.116.167
    Өчигдөр

    Салаавч байхдаа яахавдээ намын дарга хүн байж ямар сонин яриатайм бэ

    Хариулах