Оюутолгойн ХШТХ-ны тогтоолыг өнөөдөр батална

Zuv.mn
3 цаг 38 минутын өмнө

УИХ-ын Чуулганы нэгдсэн хуралдаан өнөөдөр 10.00 цагт эхэлнэ. Хурлын эхэнд Оюутолгойн бүлэг ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах, хүртэх өгөөжийг нэмэгдүүлэхтэй холбоотой баримт бичиг, үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх Улсын Их Хурлын хянан шалгах түр хорооны боловсруулсан УИХ-ын тогтоолын төслийг батлах юм.

Тус тогтоолын төслийг ХШТХ энэ сарын 19-ний өдөр Чуулганд танилцуулсан ч УИХ-ын гишүүдэд урьчдилж танилцуулаагүй гэдэг үндэслэлээр буцаж, уржигдар УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо, өчигдөр Чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэгдсэнээр ийнхүү санал хураахад бэлэн болоод буй юм.  



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна