УИХ-ын гишүүн М.Энхцэцэгээс цаг үеийн асуудлаар тодрууллаа.
Тэрбээр, "Сэргээгдэх эрчим хүчээр цахилгаанаа шийдсэн айлууд илүү гарсан цахилгаанаа зарж, орлого олох боломжтой боллоо.
Жилд 10 мянган айлуудад ийм боломжийг олгохыг дэмжих шаардлага байна гэсэн чиглэл өгч байгаа. 20кВт хүртэлх айл өрхийн нарны панелийг техникийн нөхцөлгүйгээр стандарт хангасан тохиолдолд сүлжээнд шууд холбоно. Энэ хүрээнд олон бэрхшээд алга болно гэж үзэж байна.
Олон аймаг сумдууд маш урт шугам, дэд станцаар тэжээгдэж байгаа. Эдгээр аймгуудад хүчдэл буурах зэрэг олон асуудал үүсдэг. Тиймээс нарны панелаас өөрөө цэнэглэгдээд сүлжээнд цахилгаанаа өгдөг батарейтэй системийг суурилуулах нь чухал" гэлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна