Оюутолгойн хянан шалгах түр хороо тогтоол батлагдсантай холбогдуулан мэдээлэл хийлээ.
УИХ-ын гишүүн О.Батнайрамдал: "Оюутолгойн бүлэг ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах, өртөг өгөөжийг нэмэгдүүлэх хүрээнд хийсэн тусгай шалгалт, нээлттэй сонсголын мөрөөр авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төсөл маань амжилттай дэмжигдлээ.
Оюутолгой төсөл бол 22 орчим тэрбум долларын санхүүжилт хийсэн хамгийн том хөрөнгө оруулалт. Дараагийн 20-30 жилд ч гэсэн Монгол Улсын эдийн засагт хамгийн ач холбогдолтой том төслийн нэг байсаар байх болно. Оюутолгойн асуудлыг хэлэлцэх хугацаанд сэтгэлээ чилээн бид бүхэнтэй хамт байсан ард түмэндээ баярлалаа.
УИХ-ын гишүүн Б.Жаргалан: Өнөөдөр УИХ түүхэн шийдвэр гаргалаа. 2009 онд байгуулагдсан гэрээгээр Монголын талд ногдох үр өгөөж дор хаяж 53 хувь байна гэсэн зүйл заалт хэрэгжихгүй явааг хянан шалгах түр хорооны нээлүттэй сонсголоор ил болж тодорхой туссан. Өнөөдөр батлагдаж буй тогтоолын нэг гол заалт нь Монголын талд ногдох үр өгөөж дор хаяж 53 хувь байх ёстой гэж заасны дагуу гурван жил тутамд талууд өгөөжийн асуудал дээр тодорхой хэлэлцээр хийх нөхцлийг зааж өгсөн.
УИХ-ын гишүүн П.Ганзориг: Хувь нийлүүлэгчдийн гэрээг дүгнээд Монгол Улсын үндсэн хууль болон бусад хууль тогтоомжид нийцүүлж, нэмэлт өөрчлөлт хийж байгуулах үүрэг чиглэлийг Засгийн газарт өгч байгаа.
УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ: Үе үеийн Засгийн газар энэ асуудлыг шийдвэрлэх ёстой байсан. Яагаад Монгол Улс баялагтаа эзэн болж чадахгүй байгаа юм бэ гэдэг дээр хариулт авч чадалгүй ирлээ. С.Баярцогт зузаан ногоон номтой бол бид түүнээс ч зузаан ном бүтээх болно. Хэн худал ярьж, хэн үнэн ярьсныг дэнсэлж, худлаа ярьсан хүмүүст хуулийн хариуцлага ногдуулах ёстой
УИХ-ын гишүүн Ө.Шижир: Оюутолгой төслийн орлого, мөнгө санхүүгийн үйл ажиллагаа Монголын арилжааны банкуудаар дамждаггүй байсныг бүрэн дамждаг болгоно.
УИХ-ын гишүүн Э.Болормаа: Оюутолгойн тогтоолын заалтуудыг 2026 оны намар гэхэд хэрэгжүүлэх, улирал тутамд тайлагнах заалтууд орсон" гэлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
66.181.186.143
Түр хорооны тогтоол батлагджээ. Одоо бид Занданшатарын засгийн газрыг ОТ-н шинэчилсэн гэрээг хир сайн хийхийг харах үлдлээ. Ялангуяа энэ сонсголыг үл тоож томорч байсан Бямбацогтыг ажиллахыг харья. Хэрэв гэрээг муу хийвэл энэ засгийг солихоос өөр гарц алга болно
Хариулах202.9.47.34
ОТ-н гэрээ хийгдэх үед Монгол Улсынхаа Эрх Ашгийн эсрэг ажилласан Ерөнхийлөгч Элбэгдорж Ерөнхий Сайд С.Баяр Сангийн сайд С.Баярцогт Сайд Д.Зоригт болон бусад холбогдох хүмүүсийн авилгын хөрөнгийг хурааж Эх ороноосоо урвасан ял шийтгэлийг оногдуулж өгнө үү...
Хариулах124.158.123.242
Амжилт.
Хариулах66.181.177.236
Амжилт хүсье. Монголчууд танарын ачаар ОТ төслийн тухай асар их мэдээлэл авсан.
Хариулах103.57.94.121
Оюутолгойн ордын ашиглалт манай үр өгөөжийн талаар сонсоод маш их гайхлаа улс орондо ашиггүй гэрээ хийчихээд яагаачгүй юм шиг явж байдаг дүүрчихсэн тодгойнууд вэ зарим нь тухайн үeд хар толгойгллрло хариуцана гэж бсан сагашдах юм тэр хар толгой одоо цагаан толгой бодчоод мартчихдаг юм бх да одоо эгэ шиыдюэрээ зөв хэрэгжүүлж аүгаа авч улсаа хөгжүүлэх нь хамгийн чухал нь бга хэрэлдэж байхын оронд нэгдэж санаа бодлоо уралдуулж улс орон ард түмнээ хөгжүүльe бүгдэд нь амжилт сайран ирээдүй хүлээe
Хариулах66.181.191.167
Оюу толгойн гэрээг хийсэн тэр гэрээнээс хөрөнгөжсөн улс төрчдын хөрөнгийг хурааж зохих хариуцлагыг нь хүрээлгэ
Хариулах