Онцгой байдлын ерөнхий газрын 2025 оны үйл ажиллагааны тайлангийн хурлыг Монгол Улсын Шадар сайд Х.Ганхуяг, ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян нар нээж, үг хэллээ.
Шадар сайд онцгой байдлын байгууллага нь Монгол Улсын үндэсний аюулгүй байдал, нийгэм, эдийн засгийн тогтвортой хөгжлийг хангахад чухал үүрэгтэй онцгой байдлын байгууллага чиг үүргийнхээ хүрээнд тавьсан зорилтуудын хэрэгжилт 94.1 хувьтай дүгнэгдлээ.

Мөн УИХ-аас Онцгой байдлын байгууллагын 2026 оны төсвийг 308.2 тэрбум төгрөгөөр баталсан нь 2025 оны тодотгосон төсөвтэй харьцуулахад 4.4 хувиар, улсын төсвийн хөрөнгө оруулалтын барилга байгууламжийн зардал 66 хувиар, техник, тоног төхөөрөмжийн зардал 78 хувиар тус тус өссөнийг онцоллоо. Түүнчлэн алба хаагчдын нийгмийн баталгааг сайжруулах хүрээнд онцгой нөхцөлийн нэмэгдлийг 2026 оноос 40 хувиар олгохоор Засгийн газар шийдвэрлэсэн бөгөөд мэргэшлийн зэргийн нэмэгдлийг тус бүр 5 хувиар нэмэгдүүлж, 10–20 хувь болгохоор ажиллаж байгааг дурдав.
Хурлын үеэр Онцгой гавьяа байгуулсан алба хаагчид, 2025 оны шилдэг алба хаагчид, шилдэг анги, салбаруудыг шалгаруулсан бөгөөд галын аюулаас 6 хүний амь аварсан Д.Цогоог “Онцгой үйлстэн” тэмдгээр шагналаа.

Монгол Улсын Засгийн газрын тогтоол, Онцгой байдлын ерөнхий газрын даргын баталсан удирдамжийн хүрээнд 2025 онд нийт 17 удаагийн хяналт шалгалтыг зохион байгуулж, гал түймрийн хэрэг шийдвэрлэлтийн түвшин нийслэлд 69.3 хувь, орон нутагт 41.4 хувь байгаа нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад өссөн үзүүлэлттэй байна.

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна