НИТХ-ын ээлжит бус хурлаар холбогдох хууль тогтоомжийн дагуу цахилгаан дулаан хангамжийг сайжруулах, өсөн нэмэгдэж буй эрчим хүчний хэрэгцээг хангах төслүүдийг санхүүжүүлэх зорилгоор 2026 онд 275.0 тэрбум төгрөгийн Нийслэлийн үнэт цаасыг дотоодын зах зээлд гаргаж арилжаалахаар боллоо.
Нийслэлийн санхүү, эдийн засаг, хөгжлийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх төсөл хөтөлбөрийн зохицуулагч Л.Хосбаяр: "Холбогдох хууль тогтоомжийн дагуу цахилгаан дулааны хангамжийг сайжруулах, өсөн нэмэгдэж буй эрчим хүчний хэрэгцээг хангах төслүүдийг санхүүжүүлэх зорилгоор 2026 онд 275.0 тэрбум төгрөгийн Нийслэлийн үнэт цаасыг дотоодын зах зээлд гаргаж арилжаалах эрхээ Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаасаа авлаа.
Төсөл ашиглалтанд орсноор Монгол Улсын эрчим хүчний системийн тогтвортой байдал, өсөн нэмэгдэж буй хэрэгцээг найдвартай эх үүсвэрээр хангах, Таван шар, 21 дүгээр хороолол, Хилчин хотхон, Баянхошуу, 3, 4 дүгээр хороолол, Нэгдүгээр хорооллыг дулаанаар хангах, одоо ажиллаж буй ДЦС-уудын ачааллыг бууруулж, цахилгаан, дулааны эрчим хүчний системийн дэд бүтцийг найдваржуулах, Мөн 100 мянга орчим айл өрхийг цахилгаан эрчим хүчээр хангаж, 40 мянган айл өрхийг дулааны эрчим хүчээр хангах боломж бүрдэнэ.
Агаарт дэгдэх утааны хийд агуулагдах дэгдэмхий үнсийг 99%-ийг шүүж агаар мандалд хаягдах (Азотын давхар исэл), (Хүхрийн давхар исэл) -ийг зөвшөөрөгдөх хэмжээнд барих зэрэг чухал ач холбогдолтой юм" гэлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна