​ Х.Тэмүүжин: Үнэхээр ард түмний нуруун дээр байгаа татварын ачааг яаралтай хөнгөлье гэж байгаа бол ээлжит бус чуулган зарла

Zuv.mn
3 цаг 33 минутын өмнө

УИХ-ын Чуулганы өнөөдрийн хуралдаанаар Татварын ерөнхий хууль, ААНОАТ, ХХОАТ, НӨАТ-ын тухай хуулийн төслүүдийг яаралтай хэлэлцэхийг дэмжих эсэх асуудлаар санал хураах үед Ардчилсан намын төлөөлөл Х.Тэмүүжин эрх баригч нам болон Засгийн газрыг хурцаар шүүмжиллээ.

Тэрбээр “Загийн газар УИХ-ыг юу гэж хардгийг л харуулж байна л даа. Жил яригдсан хууль юм бол яагаад өнөөдөр гэнэт оруулж ирж байгаа юм бэ. Өмнө нь өргөн барих нь яасан юм. Танилцуулгаа өчигдөр тарааж өгөөд, өнөөдөр санал хураана гэнэ. УИХ-ыг Засгийн газрын Хуулийн хэлтэс гэж харж байгаа байхгүй юу. Суу гэхээр нь суудаг, бос гэхээр нь босдог. Үнэхээр л ард түмнийхээ нуруун дээр байгаа ачааг хөнгөлье гэж байгаа бол Б.Пүрэвдорж гишүүний санаачилсан орлогын албан татварыг 5 хувь болгох хуулийн төсөл өргөн баригдаад жил болж байна. Одоо тэгээд гэнэт оруулж ирчихээд сөрөг хүчин ард түмэнд хэрэгтэй хуулийн төслийг эсэргүүцлээ гэж пи ар хийх гэж байгаа юм уу. Ийм гэнэн тэнэг байж болохгүй. Үнэхээр хэрэгтэй хууль юм бол ээлжит бус чуулган зарла, тэрийгээ одоо ярь” гэв.

Улмаар санал хураахад гишүүдийн олонх дэмжээгүй тул Төсвийн байнгын хороог хуралдуулж хэлэлцүүлэхээр болов.

Асуудлын гол нь, Ардчилсан намын байр суурь татварыг нийтэд нь хөнгөлөх бол Засгийн газрын өргөн барьсан хуульд орлого багатай хэсгийн ачааллыг хөнгөлөх юм.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна