УИХ-ын Намрын ээлжит Чуулган өнөөдөр хаалтаа хийлээ.
2025 оны Намрын ээлжит Чуулган өнгөрсөн есдүгээр сарын 15-нд нээгдэж, нийт 75 өдөр хуралджээ. Энэ хугацаанд төсвийн зарцуулалт, төлөвлөлт тал дээр дэвшил гаргасан, Оюутолгой, “Онтрэ” ХХК-ийн эзэмшилд буй талбайд буй баялгаас Монголын талын хүртэх үр өгөөжийг 53 хувь байхыг баталгаажуулж тогтоол баталсан зэрэг давуу талыг УИХ-ын дарга Н.Учрал Чуулганыг хааж хэлсэн үгэндээ онцолсон.
Тэрбээр Намрын Чуулганыг “Хүний эрх, эрх чөлөөг хангах, хууль, журмын чөдөр тушаанаас иргэнээ чөлөөлөх, бодлого шийдлийн шинэ гараа боллоо” гэсэн бол ирэх Хаврын чуулганыг “Хүний эрх, хүүхдийн эрх, иргэний эдийн засаг, улс төрийн эрх, эрх чөлөөг хангах, бизнесийн хориг саадыг арилган чөлөөлөх Чуулган байх болно” гэж тодорхойлов.
Хаврын чуулган ирэх гуравдугаар сард нээлтээ хийх ёстой. Гэхдээ ээлжит бус Чуулган зарлах магадлал өндөр байгаа юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна