БАРИМТ: Их сургууль төгссөн гэж намтараа худал мэдүүлсэн "Цемент шохой" ХХК-ийн захирал Л.Ганбаатар

С.Гандэлгэр
Өчигдөр 12 цаг 01 минут

Хөтөлийн “Цемент шохой” ХХК-ийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчээр мэргэжлийн бус Лүүлүүгийн Ганбаатар гэгч холбогдох хууль тогтоомжийг зөрчин томилдогдсон талаар бид өмнө нь мэдээлсэн билээ. 

Лүүлүүгийн Ганбаатар нь 2001 онд ХААИС-ийг "Инженер механик" мэргэжлээр бакалавр зэрэгтэй төгссөн бөгөөд 1993-2003 онд "Ургацын-Ундраа" ХХК-д тракторчиноор ажиллаж байгаад 2003 оноос Сэлэнгэ хөндий ХХК-ийн захирлаар томилогдож байсан хэмээн төрийн албан хаагчийн анкетдаа дурдсан байна.

Мөн 2013 оноос Сэлэнгэ аймгийн Сайхан сумын МАН-ын 3-р үүрийн дарга, 2016-2020 онд Сайхан сумын ИТХ-ын төлөөлөгч, ИТХ-ын дарга, 2020-2024 аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөр ажиллаж байжээ.

Тэгвэл түүний дээд боловсрол эзэмшсэн эсэх асуудал хөндөгдсөн бөгөөд Хяналт хэрэгжүүлэх газарт ханджээ. Тус албан бичгийн хариу нь "Цемент шохой" ХХК-ийн Хяналтын менежер Б.Мөнхболдод өнгөрөгч оны 12 дугаар сарын 15-нд ирсэн байна. 

Үүнд: "Иргэн Лүүлүүгийн Ганбаатарын боловсролын тухай мэдээлэл дээд боловсролын удирдлагын мэдээллийн системд бүртгэлгүй байна" гэсэн хариу ирсэн байна. Тэгэхээр Хөтөлийн "Цемент шохой" ХХК-ийн захирлаар ажиллаж байгаа Л.Ганбаатар нь өөрийн намтараа "худал мэдүүлсэн" буюу ХААИС-ийг "Инженер механик" мэргэжлээр төгсөөгүй болж таарах нь ээ. 




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна