БАРИМТ: Жилд 396.5 саяыг оффисын түрээст, 240 саяыг томилолтонд зарцуулдаг Далайн захиргаа

С.Гандэлгэр
Өчигдөр 13 цаг 49 минут

Монгол Улс далайд гарцгүй ч Далайн захиргаа гэх байгууллагатай. Мэдээж, бүхэл бүтэн улс учраас усан замын тээврийн салбарын бодлогыг тодорхойлж, хэрэгжилтийг хангах байгууллагын хувиар үйл ажиллагаа явуулах байгууллагатай байх нь зүй.

2026 онд тус байгууллага дээр 300 сая төгрөгийн төсөв хуваарилагдсан бөгөөд дийлэнх төсвөө Монголын далбааг “Олон улсын үйлчилгээ” хэлбэрээр ашиглуулж, хөлөг онгоцны бүртгэл болон далайн баримт бичгийн үйлчилгээ үзүүлж орлого олдог байна.

2025 оны сүүлээр одоогийн дарга М.Өлзий томилогдсон бөгөөд өмнө нь Монгол Улсын Далайн захиргааны даргаар Б.Сайнбаяр ажиллаж байжээ

Гэвч Далайн захиргаа нь хувийн байгууллага бус төрийн байгууллага юм. Тиймдээ ч тус байгууллагын орлого, зарлага бүхий л асуудал Монголын ард түмэнд холбоотой юм. 

Тэгвэл тус байгууллагын 2025 оны цалингийн зардлаас бусад таван сая төгрөгөөс дээш үнийн дүн бүхий зарлагын мөнгөн гүйлгээг шүүж үзэхэд олон тооны томилолтын зардал, өндөр дүн бүхий оффисын түрээс зэрэг асуудлууд анхаарал татаж байлаа.

Ингээд та бүхэнд хамгийн анхаарал татсан гүйлгээнүүдийг хүргэе.

ТОВЧ: Оффисын түрээсийн төлбөрт нэг жилийн хугацаанд 396,522,000 сая төгрөг төлж байгаа юм. Харин нэг жилийн хугацаанд нийт 23 удаагийн гадаад томилолтод 240.3 сая төгрөг зарцуулсан байна.  

Монгол Улсын далайн захиргааны 2025 оны шилэн дансны мэдээллийг бүрэн эхээр нь харах бол эндээс уншина уу!

- 2025 оны 12-р сард: 

33,360,000.00  12-р сарын оффис түрээсийн төлбөр

9,975,000.00 Зөвлөх үйлчилгээ

Таван ажилтанд тус бүр 10 сая төгрөгийн тэтгэмж 

17,820,000.00 орчуулгын үйлчилгээ 

- 2025 оны 11-р сард 

5,928,895.50 төгрөгөөр Тайланд улсын Банкок хотруу /Гадаад албан томилолт Тайланд Банкок/

33,360,000.00 11-р сарын оффис түрээсийн төлбөр

9,975,000.00 Зөвлөх үйлчилгээ үзүүлэх гэрээний урьдчилгаа төлбөр

7,330,677.00 Гадаад албан томилолт Сингапур

ЭЙР ЭКСПЕРТ ТРЕЙВЭЛ ХХК Тийзний төлбөр нийт 14,290,000.00 төгрөг 

9,490,828.80 төгрөг Гадаад томилолт Лондон /А162/

25,078,879.80 төгрөг Гадаад томилолт Лондон /А304/

- 2025 оны 10-р сар 

33,360,000.00  10-р сарын оффис түрээсийн төлбөр

7,166,400.00 Гадаад томилолт тийзний төлбөр

 18,540,000.00 нэг удаагийн тэтгэмж

23,537,318.40 + 14,818,397.80  БНСУ гадаад томилолт

- 2025 оны 9-р сар

30,192,000.00 ₮ 9-р сарын оффисын төлбөр 

15,692,514.80  Гадаад албан томилолт БНХАУ Бээжин, Шанхай

9,415,415.40  Гадаад албан томилолт Сингапур

7,079,048.00 ₮ Гадаад албан томилолт БНСУ

- 2025 оны 8-р сар 

20 сая төгрөгөөр тавилга 

33,360,000.00 ₮ 8-р сарын оффис түрээс 

- 2025 оны 7-р сард 

33,360,000.00 ₮ түрээс 

6,131,016.90 ₮ Гадаад албан томилолт БНХАУ

- 2025 оны 6-р сар 

10,000,000.00 тусгай зураг загварын үйлчилгээний төлбөр

38,360,000.00 ₮ 6-р сарын түрээс 

- 2025 оны 5-р сар 

38,580,000.00 ₮ түрээс 

8,509,907.00 Гадаад албан томилолт БНХАУ Ри-Зао

9,750,000.00 Хөдөлмөр хамгааллын хувцас худалдан авах гэрээний үлдэгдэл төлбөр

- 2025 оны 4-р сар 

37,560,000.00 Түрээс 

10,354,200.00 ₮ Гадаад албан томилолт 

9,750,000.00 Хөдөлмөр хамгааллын хэрэгсэл 

5,174,296.00 Бусан томилолт /Далбааны эзэн улсын хяналт шалгалт хэрэгжүүлэх тухай/

7,315,384.00 ₮ Бусан томилолт /Далбааны эзэн улсын хяналт шалгалт хэрэгжүүлэх тухай/

11,221,560.00 ₮ Гадаад томилолт БНСУ

7,413,483.00 ₮ Гадаад томилолт БНСУ

- 2025 оны 3-р сар 

38,580,000.00 ₮ Түрээс 

19,495,000.00  Тавилга худалдаж авах

5,889,600.00 ₮ Гадаад томилолт 

9,914,361.60 ₮ Гадаад томилолт Тайвань

- 2025 оны 2-р сар 

7,931,810.00 ₮ Гадаад томилолт 

23,300,000.00 ₮ Түрээс

12,106,220.00 ₮ Гадаад томилолт Сингапур 

- 2025 оны 1-р сар 

23,150,000.00 ₮ Түрээс 

8,539,260.00 ₮ Гадаад албан томилолт БНХАУ Эрээн, Жинин







Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна