Сүүлийн үед олон нийтийн цахим сүлжээ болон зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Э.Бат-Амгалан “Хотын дарга болно” гэх мэдээлэл гарах болсон
Тэгвэл үүнтэй холбогдуулан Э.Бат-Амгалан өөрийн цахим хуудастаа тайлбар хийжээ.
Тэрбээр "Намайг хотын дарга болно гэсэн ташаа мэдээлэл тархаж байна. Энэ мэдээлэл үндэслэлгүй болохыг мэдэгдье.
УИХ-ын хаврын чуулганаар Барилгын ерөнхий хууль, Хот байгуулалтын тухай хууль, Үндэсний орон сууцжуулалтын тухай зэрэг хуулийн төслийг хэлэлцэн батлахаар бэлтгэж байна. Ажлын хэсгийг миний бие ахлан ажиллаж байгаа бөгөөд энэ хүрээнд салбар бүрийн төлөөллийг оролцуулсан уулзалтыг тогтмол зохион байгуулан ажиллаж байна.
Иймд энэ мэт худал, ташаа мэдээлэлд итгэхгүй байж, үнэн бодит байдлыг сайтар нягтлахыг иргэдээсээ хүсье" гэжээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна