Дөрөвдүгээр цахилгаан станцын зуух халаах гадаргууд гэмтэл гарсан тул зарим байршилд цахилгаан хязгаарлана

Х.Есү
3 цаг 3 минутын өмнө

Дөрөвдүгээр цахилгаан станцын зуух халаах гадаргууд гэмтэл гарсан тул зарим байршилд цахилгаан хязгаарлах талаар Эрчим хүчний яамнаас мэдээллээ. 

Яамнаас гаргасан мэдэгдэлд, 

"Дулааны дөрөвдүгээр цахилгааан станц нь бэлтгэл тоноглолгүй бүрэн хүчин чадлаараа ажиллаж байх хугацаанд зуухны халаах гадаргууд гэмтэл гарч, цахилгаан эрчим хүчний чадлын дутагдалд орж, тодорхой байршлуудад эрчим хүчний хязгаарлалтыг "Диспетчеийн үндэсний төв" ТӨХХК-аас хийж бйана. 

Хязгаарлалт 1.5 цаг үргэлжлэх бөгөөд хэрэглэгч та бүхэн хэрэглээгээ зохицуулна уу. Тоноглолын гэмтлийг 24 цагийн дотор засварлахаар ажиллаж байна" гэжээ. 

May be an image of text 



Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.55.188.107
    4 минутын өмнө

    Оросууд ЦС-ыг чинь бариад өгье гээд байхад үгүй гэж эсэргүүцээд байсан нөхдүүдийн байж байгаа царай. Оффшорт нуусан мөнгийг нь гаргаж ЦС-аа барь !!!

    Хариулах
  • 103.57.93.248
    1 цагийн өмнө

    Бэлэн мөнгө тараана л гэх юм. Нэг удаа жаахан мөнгө тараагаад юмны үнэ өсөхөөс өөр юмгүй. Энэ мөнгөө цахилгаан станцдаа зориулаач ээ. Тэг зогсолт хийхэд ойрхон байна. Улсаараа хөлдвөл бэлэн мөнгөөр яах вэ дээ

    Хариулах