Ө.Шижир: Худлаа ярьж байхаар хэлсэндээ хүрээд улс төрөөс явбал яасан юм Т.Доржханд аа

Х.Есү
3 цаг 15 минутын өмнө

УИХ-ын гишүүн Ө.Шижир өөрийн цахим хуудсаараа дамжуулан Т.Доржханд сайдын талаар байр сууриа илэрхийлжээ. 

Тэрбээр, "Манай энэ Т.Доржханд сайд болоод цахилгааны үнэ нэмсэн. Сайд болоод ганц л ажил хийсэн тэр нь тог, цахилгааны үнэ нэмсэн. Өөр юу ч хийгээгүй. 

Үр дүнд нь өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн 35-100% өссөн. Одоо 2 жил боллоо. Тог тасарсан бас хязгаарласан хэвээрээ л байна. Хэлсэндээ хүрээд улс төрөөс явбал яасан юм? Худлаа ярьж байхаар.

Цагаан сар болж байна, хэвийн боов хүртэл ширхэг бүртээ 400-1800 төгрөгөөр өссөн байна. Ууцны үнэ 350,000-400,000 байсан бол 550,000-650,000 болсон байна.

Т.Доржханд энэ үнийн өсөлтийг мэдрэхгүй байх л даа. Ахмадууд, иргэд маш их мэдэрч байна. Тог, цахилгааны үнэ нэмээд бүх төрлийн өргөн хэрэглээний хүнсний барааны үнэ л өслөө. Т.Доржханд бүүр хэлгүй дүлий таг дуугай 2 жил болов" гэжээ. 



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 59.153.114.127
    1 цагийн өмнө

    Энэ ямар шалчигнуур нөхөр вэ? Техникийн эвдрэл осол авар хэлж ирдэггүй юм

    Хариулах