Ө.Шижир: Яаж хүнийг яруу тодоор зовоох уу гэдэг уралдаан яваад байгаа юм уу?

Х.Есү
3 цаг 39 минутын өмнө

УИХ-ын гишүүн Ө.Шижирээс цаг үеийн асуудлаар тодрууллаа. 

Тэрбээр, "21-р зуун техник технологийн хөгжил өндөр болчихсон, чөлөөт эдийн засгийн зах зээлийг тунхаглан сурталчилдаг улс оронд тогны хязгаарлалт хийж байна гэдэг бол бүдүүлэг үйл явдал шүү дээ. 

Эрчим хүчний реформ яриад хоёр жилийн дараа ч тог тасарсаар байна. Т.Доржханд сайд хэлсэндээ хүрээд улс төрөөс явах хэрэгтэй. Цахилгааны үнэ нэмсэнээс хойш бүх бараа бүтээгдэхүүний үнэ өссөн, орлого нь хүрэхгүй байхад хорвоод байхгүй сайд нар хосгүй сайхан ажиллаж байгаа юм шиг л ярьж байна. 

21-р зуунд лаа бариад, даараад сууж байгаад салбарын сайд хариуцлага хүлээх ёстой. Манай улстөрчид дандаа ирээдүй цаг дээр аливаа зүйлийг ярьдаг. ТЭЦ5-ийн шавыг бараг арав гаруй удаа тавьсан байх. Яаж хүнийг яруу тодоор зовоох уу гэдэг уралдаан яваад байгаа юм уу?

Цахилгааны үнэ нэмсний дараа өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ ч дагаад нэмэгдсэн. 22 нэр төрлийн бараа бүтээгдэхүүн дээр судалгаа хийж үзэхэд дор хаяж найман хувийн өсөлттэй байна" гэлээ. 




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна