Г.Занданшатар АН-ын шаардлагыг хүлээж авч, хоёр сайдаа явуулах уу

Zuv.mn
3 цаг 15 минутын өмнө

УИХ дахь Ардчилсан намын бүлгээс Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн, Шадар сайд Т.Доржханд нарыг огцруулах саналыг гаргаж, Ерөнхий сайд Г.Занданшатарт хүргүүлсэн билээ. 

Шаардлагыг танилцуулах үеэр УИХ-ын гишүүн Ө.Шижир Эрчим хүчний аюулгүй байдал бол үндэсний аюулгүй байдалтай холбоотой. Тэгвэл Монгол Улсын эрчим хүчний аюулгүй байдал бүрэн алдагдлаа. Сүүлийн нэг жилийн хугацаанд ДЦС-3 дээр дэлбэрэлт гарч, ДЦС-4 дээр гэмтэл гарч, хүний амь нас эрсэдсэн. Харамсалтай нь, хэн ч хариуцлага хүлээдэггүй. Хариуцлага хүлээдэг тогтолцоо Засгийн газарт байхгүй болчихсон байна.

Засгийн газар чиг үүргийг давхардуулж бий болгодог. Үүнээс болж ажлыг хэн хариуцаж байгаа нь мэдэгдэхээ больдог. Эрчим хүчний үндэсний реформын хороог татан буулгасан. Гэтэл Шадар сайдын ажлын албан дээр Эрчим хүч, экспортыг дэмжих нэгж гэсэн бүтэц өнгөрсөн арваннэгдүгээр сард байгуулагдсан. 

Тийм учраас өөрийн албан бланк дээрээ Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн, Т.Доржханд нарыг огцруулах саналыг гаргаж, Ерөнхий сайдад хүргүүлж байна. Танхимынхаа сайдыг огцруулах бүрэн эрх Ерөнхий сайдад бий. Ерөнхий сайдын бүрэн эрхэд халдахгүйн тулд шинэ Үндсэн хуулийн дагуу ийн санал хүргүүлж байна.

Ерөнхий сайдыг байнга хариуцлага ярьдаг, үр дүн шаарддаг тухай УИХ-ын чуулган дээр ярьдаг. Хамгийн томоор ажлын хариуцлага алдсан хоёр сайддаа хэрхэн хариуцлага тооцохыг нь харъя" гэсэн юм. 

Одоо түүний хэлснээр Ерөнхий сайд Г.Зандантшатар сөрөг хүчний шаардлагыг биелүүлж, сайд нартаа хариуцлага тооцох эсхийг харах үлдэж байна.  Хэрвээ Ерөнхий сайд шаардлагыг биелүүлбэл танхимдаа анх удаа "салхи оруулах" юм.  



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.126.89.195
    28 минутын өмнө

    Мэргэжлийн хүнийг томилох хэрэгтэй

    Хариулах