Н.Тавинбэхийг холдуулсны ард “ТЭЦ IV”-ийг “үнэгүйдүүлэх” ажиллагаа хэрэгжиж байгаа юм биш биз…

Zuv.mn
3 цаг 8 минутын өмнө

Төрөөс эрчим хүчний салбарт хийх шинэчлэлийн хүрээнд төрийн өмчийн цахилгаан станцуудыг хувьчлах шийдвэр гаргаж, хэрэгжүүлэхээр зэхэж байгаагаа зарласан билээ. Энэ хүрээнд явагдах хамгийн том хувьчлал нь “Дулааны цахилгаан станц 4” ТӨХК-ийн хувьчлал юм. Тэгвэл хувчлах шийдвэр гарснаас хойш Нийслэлийн эрчим хүчний хэрэглээний талаас илүүг хангадаг тус станц эвдрэл гэмтлээс салахаа байсны учир юу вэ.

Тэр тусмаа захирлыг нь барьж хорьсны дараа ийм зүйл болж байгаа нь тохиолдлынх уу. Авлигын хэрэгт шалгагдаж байгаа этгээдийг өмгөөлөх гэсэнгүй. Гэхдээ цаг хугацааны хувьд яах аргагүй ингэж өрнөж байна.  

Сануулъя.

2025.XII.25. Засгийн газраас Төрийн өмчит хуулийн этгээдийн хувьцааг 2026-2028 онд биржээр олон нийтэд нээлттэй худалдах, төрийн өмчийг хувьчлах, өөрчлөн байгуулах үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг УИХ-д танилцуулав. Төсөлд зааснаар дараах аж ахуй нэгжийг заасан хувь хэмжээгээр хувьчлахаар заасан. Үүнд:

  • “Эрдэнэс Тавантолгой” ХК 10 хувь,
  • “Эрдэнэт” үйлдвэр 10 хувь,
  • “Эрдэнэс критикал минералс” компани 10 хувь,
  • МИАТ компанийн 10 хувь,
  • Монголын Хөрөнгийн биржийн 15 хувь,
  • Багануур компанийн 24 хувь,
  • Үндэсний давхар даатгал компани 34 хувь,
  • Монголын Цахилгаан холбоо компанийн 44 хувь,
  • Төрийн банк 45 хувь,
  • Дулааны III цахилгаан станц 49 хувь,
  • ДУЛААНЫ IV ЦАХИЛГААН СТАНЦ 49 ХУВЬ,
  • Эрдэнэт дулааны цахилгаан станц 49 хувь,
  • Дорнод бүсийн эрчим хүчний систем 49 хувь,
  • Дарханы дулааны станц 49 хувь,
  • Амгалан дулааны станц 49 хувь,
  • Хөдөө аж ахуйн корпорацийн 49 хувийг тус, тус хувьчлахаар оруулж ирсэн.

2026 оны нэгдүгээр сарын 16. “Дулааны цахилгаан станц 4” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Н.Тавинбэхийг 10 аймагт ДЦС барих төслийн зөвлөх үйлчилгээний хөлснөөс хувьдаа завшсан хэмээн АТГ-аас дайчлан баривчилж, хорьж шалгаж эхэлсэн талаарх мэдээлэл хэвлэлүүдээр цацагдлаа.

2026 оны нэгдүгээр сарын 20. “Дулааны цахилгаан станц 4” ТӨХК-ийн зуухны хайлах гадаргууд гэмтэл гарав. Засварын ажил эхлүүлж, хэрэглэгчдийн эрчим хүчийг хягзаарлаж эхэллээ.

2026 оны нэгдүгээр сарын 26. “Дулааны цахилгаан станц 4” ТӨХК-ийн 7 дугаар зууханд гэмтэл гарч, засварын ажил эхлүүлэн, хэрэглэгчдийн эрчим хүчийг хязгаарлаж эхэллээ.

Ийм үйл явдлууд өрнөж байна. Н.Тавинбэхийг холдуулаагүй бол "ДЦС 4" дээр дараалсман гэмтлүүд гарах байсан уу, мэдэхгүй. 

Ямартай ч өрнөж буй үйл явдлууд “Дулааны цахилгаан станц 4” ТӨХК-ийг үнэгүйдүүлэх үр дүнтэй гэдэг нь хэнд ч тодорхой. Урьдач нөхцөл, гарч болох үр дүн асар их ашиг сонирхол, мөнгөтэй холбоотой учраас авлигатай тэмцэх нь хэдий төрийн тэргүүлэх зорилт ч асуудлыг харах өөр өнцөг байгаа гэдгийг энэ явдал харуулж байх шиг.

“ДЦС 4”-д нөхцөл байдал үнэхээр хүндэрсэн үү. Эсвэл иргэний нисэхийн компаниа үнэгүйдүүлж байгаад онгоцуудыг нь нэг төгрөгөөр /!!!/ хувьчилсан түүх давтагдах гээд байна уу…   



Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.182.41
    28 минутын өмнө

    Яасан ч шуналдаа цаддаггүй бэрдүүд вэ Нэг л мэдэхэд хорвоогийн мөнх бусаас зйлч авилгагдаж чадахгүйгээс хойш

    Хариулах
  • 66.181.161.58
    1 цагийн өмнө

    Зандан. Огцороо. Төрийн. Өмчийг. Хувьчлахгүй. Шүү

    Хариулах