АНУ Оюутолгой дахь эрх ашгаа хамгаалахаар Засгийн газарт хатуухан үгтэй захидал ирүүлжээ

Х.Батсайхан
2 цаг 57 минутын өмнө

-Хөрөнгө оруулагчидтай хийх эчнээ тэмцэл эхэлж байна уу- 

Монгол Улсын Засгийн газар “Рио Тинто” групптэй "Оюутолгой"-н зээлийн хүүг бууруулах хэлэлцээрийг өнгөрсөн оноос эхлүүлсэн билээ. Оюутолгой бол “Рио Тинто”, Монгол Улсын Засгийн газраас гадна өөр олон оролцогчтой дэлхийн хэмжээний төсөл. Ялангуяа хөрөнгө оруулагч талд зээлдүүлэгч банкууд, хөрөнгийн менежментийн компаниуд, бүр задалбал олон мянган жижиг хөрөнгө оруулагчид бий.

Хэлэлцээрийн гол зорилго Оюутолгой төслөөс Монголын талын хүртэх өгөөжийг нэмэгдүүлэх гэхээр, энэ хэлэлцээр манай талд хэдий ашигтай эргэнэ, нөгөө талд хохиролтой /хохирох гэхээс илүү ашиг нь багасна гэвэл илүү оновчтой болов уу/ тусах логик бий нь ойлгомжтой. Тэр ч утгаараа хэлэлцээрийн явцад хөрөнгө оруулагч талд өдгөө томоохон бужигнаан болох, хариу үйлдэл үзүүлэх нь тодорхой байсан.

Тэгвэл энэ явдал болдгоороо болж, АНУ-аас Монгол Улсын Засгийн газарт хатуухан үгтэй захидлыг ирүүлсэн талаар эх сурвалж мэдээллээ. Захидалд Оюутолгой төсөл нь АНУ-ын арилжааны банкууд, тэтгэврийн сангийн хөрөнгө оруулагч иргэдийн эрх ашигтай холбоотой төсөл тул хэрвээ улсынх нь ААН-үүд болоод иргэдийнх нь эрх ашиг хохирсон тохиолдолд хариу арга хэмжээ авна гэсэн утгатай аж.

Оюутолгойн гүний уурхайн зардал хэтрэхэд АНУ, Английн жижгиг хөрөнгө оруулагчид “Рио Тинто”-д  маш хүчтэй шахалт үзүүлж чадаж байсан. Лондон, Нью-Йоркийн шүүхэд зэрэг, зэрэг үүсгэсэн тэдний маргаан Монголын талд ч ашигтай тусаж, 34 хувьд ногдох 2.2 тэрбум ам.долларын өрийг тэглэхэд үүрэг гүйцэтгэсэн юм.

Оюутолгойн гол оролцогчид, хөрөнгө оруулагчид /Нийтийн сонсголоор танилцуулагдсан/

Тэгвэл, нэгэн цагт эрх ашиг нь хөндөгдөж, нэг талд зогсож байсан жижиг хөрөнгө оруулагчид болон Монгол Улсын Засгийн газар энэ удаад эрх ашгийнхаа төлөө алхмууд хийх болж байгаа бололтой. Гэхдээ, Оюутолгойн зээлийн хүү нь хэтэрхий гэмээр их /6.1 тэрбум ам.долларын зээлийн хүү өдгөө 19 тэрбум ам.доллараас даваад буй/ тул асуудал манай талд ашигтайгаар шийдэгдэнэ гэдэгт эргэлзэх юм алга. "Рио Тинто" дамжуулан зээлдэгч тул хөрөнгө оруулагчдын эрх ашигт төдийлөн нөлөөлөхгүй байдлаар асуудлыг шийдэх гарч байгаа болов уу.  

“Рио Тинто” группын хувьд Оюутолгой төсөлтэй холбоотой асуудлаар хөндлөнгийн этгээдээр Монгол Улсад шахалт үзүүлүүлж байгаа анхны тохиолдол энэ биш бөгөөд өмнө нь УИХ “Оюутолгой” ХХК-ийн борлуулалтын орлогыг Монголбанкаар дамжуулж авах тухай тогтоол гаргасны дараа ОУВС манай талд шахалт үзүүлж, санхүүжилтийн хөтөлбөрүүдээ цуцална гэж сүрдүүлсэн тул манай тал аргагүйн эрхэнд тогтоолоо хүчингүй болгож байсан юм.

Дашрамд, Нийтийн сонсголын үеэр “Ажлаа хараахан аваагүй байна” хэмээн зарим асуултаас бултаж байсан “Оюутолгой” ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Мөнхсүх үүрэгт ажлаа хүлээж авсан. Түүнийг томилуулсан нүүдэл Монгол Улсад хэр ашигтай тусах нь удахгүй харагдах биз ээ.



Сэтгэгдэл (19)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 103.212.118.80
    51 минутын өмнө

    Манай дарга нарын алдаа, хэт хүний үгээр орж, авилга энэ тэр авсан явдал нь Монголыг дарамтлах томоохон хөзөр болж буй хэрэг. Манай тодорхой яамдуудын эрх бүхий нөхдийн гардан хийсэн хэрэг .

    Хариулах
  • 202.70.38.82
    48 минутын өмнө

    Трампын (Make Again Great America) АНУ-ын эрх ашиг нэгт гэсэн бодлого л байна.

    Хариулах
  • 103.57.95.218
    46 минутын өмнө

    АНУын хөгшчүүдийн тэтгэврийн санг оюутолгой маань санхүүжүүлээд харин манай хөгшид санхүүжилтгүй ордны гадаа өвлийн хүйтэнд тэмцсээр

    Хариулах
  • 202.55.188.107
    43 минутын өмнө

    Одоо тэгээд гоёхон хариуг нь бичнэ биздээ , нэгэнт Монгол улсад үр ашгаа өгөхгүй төслийг зогсоох нь зөв үү ? Аль эсвэл харилцан эрх тэгш ашигтай болгох нь зөв үү гээд асуухаар юу гэх болоо ? Монголд суух элчин сайдаас нь асуух сэтгүүлчид байна уу ? Асуугаад өгөөч ...

    Хариулах
  • 183.177.110.148
    39 минутын өмнө

    Hutsdag

    Хариулах
  • 202.55.188.107
    39 минутын өмнө

    Нөгөө гадаадын хөрөнгө оруулагчидийг шүтэгчид ээ бишрэгчдээ юу бодож байна аа? Юу бодогдож байна аа !!!!!

    Хариулах
  • 202.55.188.107
    36 минутын өмнө

    Америкийн ард иргэдийг сайн сайхан амьдруулахын төлөө Монголчууд бид хохироод явах ёсгүй биздээ ,,, АНУ ийм л хөгийн удирдагчидтай улс даа , бид уг нь адилхан эрх тэгш ашиг хүртэхийн төлөө л ярьж хэлж яваа биздээ ...

    Хариулах
  • 202.126.88.104
    6 минутын өмнө

    Huuj garga

    Хариулах
  • 202.126.88.104
    7 минутын өмнө

    Ingej doosh orohgui shuu hurungunduu ezen bh heregtei shdee k

    Хариулах
  • 103.26.195.193
    8 минутын өмнө

    Ийм юм болох нь тодорхой байсан. Үүнийг л гадаадын хөрөнгө оруулагч нэртэй зүүсэн дээрэмчид гээд байгаа юм. Айх хэрэггүй хөөж энэ бол монголын баялаг тиймээс хөөж гаргаад өөр хамтрагч хайвал таарах юм. Эзэн нь юмаа мэдэж эрэг нь усаа хашдаг гэдэг дээ.

    Хариулах
  • 202.126.89.9
    20 минутын өмнө

    Нэгэнт Монголд ашиггүй юм бол манай баялагаар гадны хүмүүсийг тэжээх хэнд хэрэгтэй юм төслийг зогсоогоод хөөж гарга

    Хариулах
  • 66.181.182.68
    34 минутын өмнө

    Орос Хятадыг даваад АНУС ороод ир л дээ, ЧАДАХГҮЙ ЭЭ. Тэгэх тусам нь рио тинтог хөөж гарга.

    Хариулах
  • 202.126.88.192
    58 минутын өмнө

    АНУ гээд л долоочих гээд байсан издааакууд. Арилжаны банк тэтгэвэрийн сангийн гэж онцолсон байгааг унш да эргүү ацнуудаа. Гэтэл баялгийн эзэд бид яаж байгаа билээ ахмадууддаа тэтгэвэрийн нэмж чадахгүй гуйлгачин царайлуулаад байгаа биз дэ. Хохино лалруудыг непалдуулнаа та нар оодорч л бай. Зул жаргахын өмнө бадмалдаг гэдэг

    Хариулах
    • 202.126.88.87
      37 минутын өмнө

      Яг үнэн

  • 66.181.181.123
    1 цагийн өмнө

    хэ хэ, АНУ-тай сайн сүжир. Удахгүй газар нутгийг чинь авна гэнэ дээ. Харин нь адлуулдаг 2 хөрш чинь л АНУгийн түрэмгийлэлээс хамгаалж байгаа байх. 1991 онд билүү хугацаа нь дууссан 3 контейнер цэргийн хүнс, 5 ш зэвэнд идэгдсэн " эмнэлгийн машин" Филипин дэр цэргийн баазаа татан буулгахдаа МОНГОЛД ТУСЛАМЖ БОЛГОН БЭЛЭГЛЭЖ БАЙЖ БИЛЭЭ. ДАЛАЙД ЖИВҮҮЛЭХ БАЙСАН ТРАНС МАСЛЫГ НЬ ХЭДЭН Ч ЖИЛ америк масло ГЭЖ БИД ИДЛЭЭ ДЭЭ, хэ хэ

    Хариулах
  • 202.9.40.132
    1 цагийн өмнө

    Энэ арай дэндэж бн жижиг буурай орныг яаж болно гсэн үг юм бн тэнэг дарга нар нь ичихгүй бууж өгж тэнэгтэв дээ эх орноо бодоорой өөрсдөө идэж уухаа зогсоож үз

    Хариулах
  • 66.181.191.155
    1 цагийн өмнө

    Өө юу вэ?Тэд нар дандаа давуу эрх эдлэх эрхтэй юмуу.Монголын ард түмэн хүн биш юмуу.Хуцаж байх шив дээ.Даварцан жижиг улс гэхээрээ дээрэлхүүлж байх ёстой юм уу.Дээрээ идэж уусан эх орон ард түмнээ боддоггүй авилгачин тэргүүнүүдтэй болохоор захын орон дээрэлхэнэ л дээ.

    Хариулах
    • 66.181.178.254
      19 минутын өмнө

      Үнэн. Рио тинтог нэг ядуу буурай улсууд хөөж гаргаж байсан даа.

    • 202.126.89.208
      1 цагийн өмнө

      Яг тийм