УИХ-ын гишүүн Ц.Мөнхтуяа Ерөнхий сайдад Боловсролын сайд П.Наранбаярыг огцруулах шаардлага хүргүүлжээ

Т.Отгонсувд
3 цаг 24 минутын өмнө

УИХ-ын гишүүн Ц.Мөнхтуяа Монгол Улсын Ерөнхий Сайд Г.Занданшатарт Боловсролын сайд П.Наранбаярт улс төрийн хариуцлага тооцож, огцруулах шаардлагыг хүргүүлжээ. 

Энэ талаар УИХ-ын гишүүн Ц.Мөнхтуяа өөрийн цахим хуудастаа мэдэгджээ. 

Тэрбээр "Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын Засгийн газрын тухай хууль, Төсвийн тухай хууль, Хөдөлмөрийн тухай хууль, Боловсролын ерөнхий хууль, Улсын Их Хурлын баталсан төсвийн бодлогыг илт зөрчиж, 2026 оны төсвийн хэрэгжилтийг санаатайгаар доголдуулж, олон мянган багш, ажилтны цалин хөлс, нийгмийн баталгааг дордуулсан бодлогын хариуцлагыг хэн хүлээх вэ?

Цаг хугацаа алдаж, эрх зүйн актын эрэмбийг алдагдуулж, хуульд нийцээгүй тушаал, шийдвэр гаргаснаар
боловсролын салбарыг системийн хямралд орууллаа.

Боловсрол бол улс орны ирээдүй. Ирээдүйг ингэж хохироож болохгүй. Хууль зөрчсөн бол хариуцлага хүлээх ёстой. Багш, ажилтнуудын эрх ашгийг зөрчсөн бол огцрох ёстой.

Иймд Боловсролын сайд П.Наранбаярыг огцруулахыг шаардаж байна. Шударга ёс, хууль дээдлэх зарчим хэрэгжих ёстой" гэжээ. 

May be an image of text

May be an illustration of text

May be an image of text

May be an image of text



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна