Нийслэлийг 2028 он хүртэл хөгжүүлэх бодлого, хэрэгжилт, үр дүнг хэлэлцлээ

Х.Есү
3 цаг 0 минутын өмнө

НИТХ-ын Ээлжит VI хуралдааны нэгдүгээр хэлэлцүүлэг өндөрлөлөө. 

Ээлжит VI хуралдаанаар Нийслэлийн Засаг даргын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний 2025 оны хэрэгжилт, хэрэгжилтэд хийсэн хяналт-шинжилгээний дүн, танилцуулга мэдээллийг сонслоо. НИТХ-ын төлөөлөгчид танилцуулгатай холбоотой санал хэлж, асуулт асууж, харилт авлаа.

May be an image of text

Ирэх 2028 оныг хүртэлх хугацаанд нийслэл хэрхэн, ямар бодлогоор хөгжиж, ямар төсөл арга хэмжээг хэрэгжүүлэхээр зорьж байгаа юм, ямар үр дүнд хүрэх зорилт тавив гэдгээ хэлэлцлээ. 

Хуралдааны II хэлэлцүүлэг энэ сарын 6-нд буюу ирэх баасан гарагт Яармаг дахь Хангарди ордноо үргэлжилнэ. 

May be an image of one or more people, people studying and text

Хоёрдугаар хэлэлцүүлгээр, Нийслэлийн бодлогын баримт бичгийн хэрэгжилтийг дүгнэхээс гадна Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр нийслэлийн хэмжээнд  хэрэгжүүлж буй ажил, арга хэмжээ, Жендерийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн хэрэгжилтийн тайлан, “Сэлбэ голын эх” байгалийн нөөц газрын хилийн заагт өөрчлөлт оруулах тухай зэрэг долоон асуудал хэлэлцэх юм. 

May be an image of text



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна