Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр "Бохирдсон" хуулийнхнаасаа сална гэдгээ илэрхийллээ.
ХЗДХ-ийн сайд Архангай аймагт ажиллах үеэрээ "Илчлэгдсэн олон хэргийг шалгахгүй байгаа хуулийнхан бас байна. Яллахгүй байгаа хуулийнхан ч байна. Заримыг нь ард түмний нүдэн дээр "Арай ч дээ" гэмээр ял, шийтгэл ногдуулж, цагаатгаж гаргаж байгаа хуулийнхан бас байна.
Тийм учраас би ХЗДХ-ийн сайдаар томилогдсоноос хойш хоёр чиглэлийн ажиллагаа дотроо хийж байгаа. Нэгдүгээрт "Бохирдсон" хуулийнхнаасаа салах бодлогыг тууштай хийж байгаа.
Томилогдсоноосоо хойш би 30 хоногийн дотор 30 орчим салбартаа ажиллаж байгаа хүмүүсийн толгойг өөрчилсөн. Өөрчилж, хатуу шаардлага тавьж ажиллаж байгаа. Би тэр хүмүүст хугацаатай даалгавар өгч байгаа. Өөрсдөд нь ажлынхаа үр дүнгээр харуулах тэнэсэн харгалзах хугацаа өгч байгаа" гэлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
66.181.177.197
Хэрэгжүүлж чадах бол их л таалагдах юм ярьдаг хүн шүү . Ард иргэд энхбаярыг харж хүлээж бгаа, мэдэгдэхүйц бодит үрд дүн л хүлээж бна
Хариулах