“Үнэн ба зөв” нам төсвөөс авах санхүүжилтээсээ татгалзлаа

Х.Батсайхан
3 цаг 15 минутын өмнө

“Үнэн ба зөв” нам Ард түний амьдрал ядуу байгаа тул” гэсэн шалтгаанаар 2026 онд улсын төсвөөс авах ёстой байсан 250 сая төгрөгийн санхүүжилтээсээ татгалзжээ. Намын дарга А.Отгонбаатар өнгөрсөн сарын 21-нд Сонгуулийн ерөнхий хороонд бичгээр мэдэгдсэн байна.  

Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулга, Данс мөрдөх журмын тухай хууль батлагдсанаар улс төрийн намууд УИХ-ын сонгуульд авсан саналаасаа хамааран улсын төсвөөс санхүүжилт авах боломжтой болсон бөгөөд  2025 онд МАН 2.8 тэрбум төгрөг, АН 2.1 тэрбум төгрөг, ХҮН нам 993 сая төгрөг, Үндэсний эвсэл 446 сая төгрөг, Иргэний зориг ногоон нам 455 сая төгрөг, Шинэ нэгдсэн эвсэл 312 сая төгрөг, Үнэн ба зөв нам 250 сая төгрөг авах боломжтой болоод байсан юм. 




Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 59.153.86.156
    45 минутын өмнө

    Энэ элий балайгын бичсэн тэр бичиг энэ тэрийг хараад байгаарай. Энэ 4 р анги төгссөн юмуу

    Хариулах