С.Эрдэнэбат: Ипотeкийн зээлээр таваас дээш байр авсан 12000 иргэн байна

Х.Есү
2 цаг 44 минутын өмнө

УИХ-ын гишүүн С.Эрдэнэбат өөрийн цахим хуудсаараа дамжуулан ипотекийн зээлийн асуудлаар байр сууриа илэрхийлжээ. 

Тэрбээр, "Насаараа ажиллаад ганц өрөө байранд орж чадаагүй олон мянган ажилчид бий. Гэтэл ипотeкийн зээлээр таваас дээш байр авсан 12000 иргэн байдаг гэх мэдээлэл байна. 

Байргүй олон хүн байгаад гадагшаа ажиллах хүч урсаад байдаг. Зарим нь тав арваар нь аваад түрээслээд л суугаад байдаг.

Хэрэв үнэн бол хариуцлага асуудлыг тавьж, албан ёсоор мэдээлэл хяналт судалгааг авна.
Байрны үнийн хөөсрөлт ч үүнтэй холбоотой.

Уг нь энэ ипотeкийн зээл байргүй иргэд, залуусыг дэмжих зорилтот төсөл юм" гэжээ. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна