Л.Энх-Амгалан П.Наранбаярыг хазайсан дээр нь түлхэхээр шийджээ

Zuv.mn
2 цаг 36 минутын өмнө

Боловсролын сайд П.Наранбаяр багш нарын цалингийн нэмэгдлээс болоод “эвгүйтэх” нь тодорхой болоод байгаа билээ. Тэрбээр Засгийн газрыг төлөөлөн Эйлдвэрчний эвлэлтэй хэлэлцээр хийж, багш нарын үндсэн цалинг 5 хувиар нэмсэн гэж боловч багш нар энэ мэдээллийг батлахгүй байгаа. Тэд илүү цаггүй нэгдүгээр сарын цалинг түр харзнаж, хоёрдугаар сарын сүүлийн цалингаа авахыг хүлээж байгаа бөгөөд тэр үед П.Наранбаярыг огцруулах асуудал хүссэн хүсээгүй салбар дотроосоо босож ирнэ гэж буй.

Тэгвэл УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан Боловсролын сайд П.Наранбаярыг огцрох ёстой гэж мэдэгдэн анхаарал татлаа. Тэрбээр:

-П.Наранбаяр сайд 2026 оны улсын төсвийг батлуулахдаа багш нарын цалинг нэмнэ гэж 620 тэрбум төгрөг батлуулсан. Гэтэл батлуулсныхаа дараа энэ 620 тэрбум төгрөгөөр зөвхөн багш нарын биш, ажилтнуудын ч цалинг нэмнэ гээд 93,000 хүний цалин нэмэх асуудлыг өөрөө хөндсөн. Боловсролын салбарын 2025 оны гүйцэтгэлээр нийт 93,000 хүний цалингийн сан нь 2.7 их наяд төгрөг. Үүнийг 50 хувь нэмнэ гэвэл 1.3-1.4 их наяд төгрөг хэрэгтэй. Тэгэхээр 620 тэрбум төгрөг батлуулж авчхаад тал еэвэнгийн үлгэрээр цалин нэмсэн мэт ойлголт өгөөд байгаа. Иймд түүний эхний улс төрийн алдаа бол тооцоогоо дутуу хийсэн, үйлдвэрчний эвлэлтэй маш муу хэлэлцээр хийсэн. 

-П.Наранбаяр сайд өөрөө дур мэдэн цалингийн бүтцийг өөрчилсөн.

-Хот хөдөөгийн сургууль, төрийн ба хувийн сургуулийн ялгааг арилгах хамгийн том шинэчлэлийн механизм нь нэг хүүхдийг сургах хувьсах зардлын тогтолцоо байсан. Хувьсах зардлын тогтолцоонд шилжсэнээр тухайлбал нийслэлд цэцэрлэгийн асуудлыг шийдсэн. Энэ тогтолцоог эвдсэн гэсэн гурван үндэслэл гарган тавьж, П.Наранбаяр сайдыг огцрох ёстой гэжээ.

Тэрбээр П.Наранбаяр сайдад хандаж, “Ерөнхий сайддаа үнэнээ хэл, салбарын 93,000 хүнээс уучлалт гуй, нэг сая гаруй хүүхдийн эрх ашиг хөндөгдөж буй боловсролын салбарт хийсэн алдаагаа залруул, хувьсах зардлын тогтолцоог эргэж сэргээ. Улс төрийн хариуцлага хүлээ. Төрийн сайдын дамжаа гэж байж болохгүй. Энэ хүн хоёр жил боллоо, өнөөдөр хувьсах зардлаа ойлгохгүй сууж байна. Дэд сайд нь нэгдүгээр ангид долоон хичээл заадаг гэж ойлгохгүйгээр 11 хичээл байгааг долоо болгоно гээд зарлаж байгаа. Ийм ХҮН намын сайд, дэд сайдыг яг яах ёстой вэ, хариуцлага тооцох ёстой биз дээ.

Огцруулах нь Ерөнхий сайдын бүрэн эрхийн асуудал. Огцроход хангалттай улс төрийн гурван үндэслэл үүссэн гэж бодож байна" гэжээ.

Салбарын сайдаар ажиллаж байсан хүмүүс нэг, нэгнээ ойлгож, шаардлагатай тохиолдолд өмгөөлж дуугарах нь бий. Харин Л.Энх-Амгалан сайд тэгсэнгүй. Тэрбээр "Огцрох ёстой" гэсэн байр суурийг хатуу илэрхийлсээр байна. 

 



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 150.228.177.173
    1 цагийн өмнө

    enhamgalan huur ch estoi yu ch hiigeegui nohoin golog doo.

    Хариулах