УИХ-ын гишүүн Б.Пунсалмаа болон нөхөр Р.Батбаярыг нь хуулийн байгууллага шалгаж эхэлжээ

Zuv.mn
2 цаг 22 минутын өмнө

УИХ-ын гишүүн Б.Пунсалмаа БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “Шенжиан Шенфа” компанид их хэмжээний хохирол учруулсан гэх асуудал олон нийтийн анхаарлын төвд байгаа билээ. 

Тодруулбал, түүнийг өөрийн хамаарал бүхий “Хос мөнгөн зам” хэмээх компаниараа Сонгино сум-Хяргас нуурын зүүн хаяа чиглэлийн 135 км авто замын тендерийг авч, уг ажлаа БНХАУ-ын “Шинжиан Шинфа” ХХК-иар хийлгэсэн ч гүйцэтгүүлсэн ч санхүүжилтийг нь өгөөгүйн улмаас БНХАУ-ын компани хохирсон гэж буй. Түүнчлэн, “Хос мөнгөн зам” санхүүжилтийг завшсанаас үүдэн дээрх чиглэлийн авто замын чанарт нөлөөлсөн гэх асуудал ч хөндөгдөж байна.

Тэгвэл энэ хэрэгт Б.Бунсалмаагаас гадна нөхөр Р.Батбаяр нь холбогдож байгаа бөгөөд түүнийг дээрх замын төслийн санхүүжилтийг Шинжиан Шенфа группыг огт байгаагүй мэтээр хуурамч бичиг баримт бүрдүүлэн Сангийн яамнаас төслийн санхүүжлт болох 64 сая гаруй ам.долларыг бүрэн гаргаж авсан гэх хэрэгт шалгаж эхэлсэн байна. Тэрхүү мөнгөнөөс 31 сая ам.долларыг нь "Шенжиан Шенфа" ХХК-д өгөөгүй гэх баримт хэвлэлээр гарч байгаа билээ.     

Түүнчлэн, УИХ-ын гишүүн Б.Пунсалмаагийн нөхөр Р.Батбаяртай хамтарч бизнес хийдэг Хот байгуулалт Барилга орон сууцжуулалтын сайд Э.Бат-Амгалангийн төрсөн дүү Э.Батбаярын оролцоо үүнд байж болзошгүй гэсэн мэдээлэл байна.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна