“Хөгжлийн банкны хэрэг” гэх дуулиант хэргийн давж заалдах шатны шүүх хурал маргааш эхэлнэ.
80 хүн, дөрвөн хуулийн этгээдэд холбогдох энэ хэрэг дөрвөн жил шалгагдсаны эцэст 19 хүн, гурван хуулийн этгээд ял авч дууссан бөгөөд Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг, Эдийн засаг, хөгжлийн сайд асан Н.Батбаяр тэргүүтэй бусад холбогдогчид нь цагаадсан юм.
Тэгвэл анхан шатны шүүхийн шийдвэрийг Ц.Гансүлд, Б.Ганбулган, Б.Мөнгөншагай, Х.Онолт гэсэн дөрвөн прокурор бүхэлд нь эсэргүүцсэнээр Давж заалдах шатны хуралдаан маргааш эхлэхээр болоод байна.
Хөгжлийн банкны хэрэг дөрвөн жил шалгагдаж байж шүүхээр шийдэгдсэн. Н.Алтанхуягийг анхан болон давах шатны шүүхээс цагаатгадаг ч Дээд шүүх дахин шалгуулахаар Анхан шатны шүүхэд буцаах шийдвэрийг /2024 оны арванхоёрдугаар сард/ гаргаснаас ийнхүү дахин гурван он дамнаж байна. Энэ утгаараа түүний хэргийг Ерөнхийлөгчийн сонгуультай холбож, улс төрийн зорилгоор хэрэг үүсгэсэн гэх хардлага ч байдаг бөгөөд одоогийн байдлаар бүх үйл явдал, баримтууд үүнийг баталж буй.
Хоёр жилийн өмнө Дээд шүүхээс гаргасан шийдвэрийн дагуу Н.Алтанхуягийн /холбогдох бусад этгээд, ААН-ийг бас/ хэргийг маргаашнаас давж заалдах шатны шүүхээр дахин шалгах бөгөөд энэ удаад түүнийг буруутгаж ял оноовол Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх боломжгүй болох юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна