Барилга хот байгуулалт, орон сууцжуулалтын сайд Э.Бат-Амгалан цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
Тэрбээр, "Өглөөнөөс эхлэн миний нэр хүндэд халдсан , улстөржсөн, гүтгэсэн мэдээлэл их явж байна. Би Б.Пунсалмаа гишүүнийг 2024 онд сонгогдсоноос нь хойш танина. Бусдаар өөр бизнесийн хамтрагч гэх мэт зүйлээр мэндийн зөрүүтэй л явдаг хүн. Биднийг хамтарсан компанитай, замын мөнгөнөөс хэдэн зуун тэрбумыг авсан гээд бичээд байна лээ тийм зүйл байхгүй.
Худ ургийн холбоо ч байхгүй. Миний төрсөн дүүг Э.Батбаяр гэдэг, Б.Пунсалмаа гишүүнийн нөхрийг бас Батбаяр гэдэг юм байна. Тиймээс энэ хоёр хүний нэрийг хольж солиод ийм асуудал гарч байгааг үгүйсгэхгүй. Тиймээс албан ёсоор худлаа мэдээлэл гэдгийг хэлмээр байна.
Улс төрийн бүлэглэл гэсэн хэсэг бүлэг нөхдүүд байна. Энэ улсын аль өнгөтэй өөдтэй бизнес хийгээд явж байгаа залуучуудыг дээрэмдэж, дарамталдаг асуудлууд байна. Би дүүтэйгээ Зэс эрдэнийн компанийн талаар ярилцсан бас нарийн зүйлийг сайн мэдэхгүй байна.
Худал мэдээлэл тарааж байгаа шар хэвлэлүүдийг хууль хяналтын байгууллагад өгнө. Мөн үүний ард байгаа нөхдүүдийг олно" гэлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
66.181.180.247
Зохион байгуулалттайгаар бие биенийгээ балбадаг харлуулдаг болоод монголд удаж байна даа.
Хариулах202.126.91.217
Яагаад ингээд нэг нэгнээ мэрээд байдаг юм бол ? Ашиг сонирхол гэдэг зүйл хэтэрхий том юмаа.
Хариулах66.181.189.137
Монголчууд маш сонин болж дээ. Нөгөө тамын тогооны үлгэр л үнэн болж байх шив дээ. Ажлаа тус тусдаа зөв хийгээд л явж байх ёстой. Хотын дарга огцрох сонгогдох асуудалтай л холбоотой гүтгэлэг, худал мэдээлэл тарааж сандал ширээтэйгээ тас зууралдаж бгаа юм уу даа л гэж ойлгогдож бна даа.
Хариулах203.91.118.90
Хүнийг зүгээр ажлыг нь хийлгэ л дээ...юм л бол харлуулахаар юу ч хамаагүй мэдээлэл тараадагаа боль.
Хариулах59.153.86.144
мэдээллийн сайтууд нэг бол дурдагдаж байгаа мэдээллийг нь хянадаггүй юм уу эсвэл хянахыг хүсдэггүй юм уу? Хянадаггүй бол ажилаа хийж чаддаггүй хоолны сав, хянасан ч цацдаг бол тэгээд ойлгомжтой....
Хариулах