Ж.Оджаргал: Олон жил үргэлжилсэн улс төржилтөд ”цэг тавья” гэж бодсон юм

Zuv.mn
2026/02/10

-Бид ахиухан мөнгө төлөхийг л хичээнэ, хуваарилах нь Засгийн газрын шийдэх асуудал-

Өнөөдөр Засгийн газартай байгуулсан Стратегийн ордын  өгөөжийн 60-аас доошгүй хувь нь ард түмэнд ногддог байх зарчмыг тохирч, протоколд гарын үсэг зурсан. Энэ талаар “Эм Си Эс” группыг үүсгэн байгуулагч Ж.Оджаргалаас тодрууллаа.

Тэрбээр “Энержи ресурс” Засгийн газрыг байнга дэмжиж ирсэн. 2008 онд “Стратегийн орд юм чинь” гээд 98 хувийг нь төрд шилжүүлж өгөөд өөрсдөө үлдсэн Ухаа худаг дээр ажиллаж ирлээ. Энэ хугацаанд улсын төсөвт 3.2 их наяд төгрөгийн татвар, хураамж төлсөн байдаг. Гэтэл хөрөнгө оруулагч тал одоогоор ногдол ашиг аваагүй явж байгаа. Гэсэн хэдий боловч Үндсэн хуулийн дагуу Үндэсний баялгийн санд өгөөжийн 60 хувийг хуримтлуулахыг хүлээн зөвшөөрч байна.  Яг хэчнээн хэмжээний мөнгө төвлөрүүлэх нь нүүрсний үнэ ханшаас шалтгаална. Жил бүр өөр байдаг. Ахиу байвал тохируулга хийж ахиухан өгнө гэсэн үг. АМНАТ-ыг бас бид төлж байгаа. Энэ мөнгө Баялгийн сангаар дамжиж ард иргэдэд ахиухан очоосой, баялгийн өгөөжийг мэдрүүлээсэй, ялангуяа орон нутагт ахиухан очоосой гэж бодож байгаа, бас ийм шаардлагуудыг тавьж байгаа. Яг ийм бодлого барих гэж байгаа юм байна гэж ойлгосон учраас дэмжиж, зөвшөөрсөн.

Сүүлийн хэдэн жил уул уурхайг тойрсон улстөрчдийн орлого л нэмэгдэж, хэрээс хэтэрлээ шүү дээ. Гэтэл ард иргэд боломжийн цалинтай, сайхан амьдармаар байдаг. Энэ мөнгө хаанаас орох юм бэ гэхээр ахиухан экспорт хийж байж л орж ирнэ. Тиймээс энэ олон жил үргэлжилсэн улстөржилтөд цэг тавья гэж бодсон юм. Бид зөндөө сургамж авлаа шүү дээ. Тийм ч учрраас 96 хувиа хэдий өгсөн ч гэсэн Баялгийн санд өгөөжийн 60 хувийг өгөхөөр шийдсэн. Баялгийн сангийн менежментийг бид мэлдэхгүй. Бид ахиухан мөнгө төлөхийг л хичээнэ, хуваарилах нь Засгийн газрын шийдэх асуудал” хэмээн ярилаа. 



Сэтгэгдэл (5)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 103.10.22.153
    2026/02/11

    Хуулийн талаас нь шийдэх ёстой. Олон жилийн хулгай байгаа шүү?. Хулгайг улс төрчид шийдэхгүй шүү ?

    Хариулах
    • 202.70.38.18
      2026/02/11

      Хулгайг улс төрчид, төрд ажиллаж байгаа хүмүүс л хийдэг

  • 202.179.15.114
    2026/02/10

    Хүнлэг, ухаалаг хүн. Монголд энэ хүний байгуулсан ЭмСиЭс компанийн оруулсан хувь нэмэр асар их ээ. Дэмжээд өгсөн бол бүр ч илүү ихийг хийж бүтээх байсан. Хулгайч улстөрчдийн ашиг сонирхол орж, хийж бүтээж байсан олон ажлуудыг нь зогсоосон, эрсдэлд оруулсан. Өдийд олон улсын биржид бүртгэлтэй дэлхийн хэмжээний компани болоод гадны мөнгө хөрөнгийг Монгол руу урсгаж ч чадах байсан. Даанч санхүүгийн энэ механизмыг ойлгодоггүй эргүү ард түмэн, поп улстөрчдийн гараар аягүйдвэл хилс хэрэгт гүтгэгдэж сүйрэх ч магадлалтай байсан учраас зүрхшээгээд зогсоосон байх. Харин ч тэвчээртэй хүн юм. Монголчуудыг ажилтай, орлоготой байлгаж, төсөвт 3,2 их наядын татвар төлж, төдийгөөс өдийн хүртэл монголчуудыг тэжээн тэтгэж ирсэн гавьяаг нь үнэлэхгүй юмаа гэхэд ойлгож, мэдрэх ёстой юм. Дэлхийн дэвжээнд гарч мөнгө татна, үүний тулд компанийн тогтвортой байдал, улстөрийн дэмжлэг хэрэгтэй. Компани хөрөнгөө, ордоо үнэлж, хэрэгжүүлэх гэж байгаа төслөө танилцуулна. Хөрөнгө оруулагчдад итгэл үнэмшил төрвөл мөнгөө өгч төсөл хэрэгжинэ. Ийм замаар явах байтал энэ зарчмыг ойлгодоггүй эргүү оркууд мояатсаар байгаад татаж унагааж байгаа.. Гэсэн хэдий ч одоо байгаа Ухаа худгийн 4-хөн %-ийг эзэмшдэг компани нэг ч удаа ногдол ашиг аваагүй, 3,2 их наядын татвар төлсөн хэрнээ, ашгийнхаа 60%-ийг Баялгийн санд, ард түмэндээ өгье өө гээд гэрээнд гарын үсэг зураад зогсож байгаа нь нэг талдаа агуу, нөгөө талдаа өрөвдмөөр..."Бид ахиухан мөнгө өгөхийг л хичээнэ, хуваарилах нь ЗГ-ын шийдэх асуудал" гэж хэлж байгаа нь энэ хүн хэн бэ гэдгийг хэлээд өгч байна. Танд юм ойлгодог цөөнхийн өмнөөс хүндэтгэн мэхийе..

    Хариулах
    • 202.70.38.18
      2026/02/11

      Гайхалтай хүн дээ. Мэхийн ёслоё

  • 202.55.188.35
    2026/02/10

    ЗГыг дэмжиж байсан боли хулгайч за.

    Хариулах