Б.Пунсалмаа гишүүний нөхөр Р.Батбаяр “Хосмөнгөн зам” ХХК-г концесс авахад төдийгүй улстөрчийг санхүүжүүлэхэд ашигласан байж болох сэжим

Zuv.mn
2 цаг 30 минутын өмнө

-Р.Батбаярын “Хосмөнгөн зам”-аас карлагадсан мөнгөний мөр Э.Бат-Амгалангаас гадна өөр улстөрчдийг ч чиглэх магадлалтай-

Бид өчигдөр “Хосмөнгөн зам” ХХК-ийн данснаас УИХ-ын гишүүн Б.Пунсалмаагийн нөхөр Р.Батбаяр үлэмж их хэмжээний буюу нийт 6.8 тэрбум төгрөгийг Барилга, орон сууцжуулалтын сайд Э.Бат-Амгалангийн дүүгийн эхнэрийн компани руу шилжүүлсэн баримтыг дэлгэсэн. Түүндээ “Хосмөнгөн зам” ХХК-ийн данснаас дээрх сэжигтэй гүйлгээнүүдийг Р.Батбаяр гарын үсэг зурж үйлдсэн, энэ нь хуулийн байгууллагад шалгагдаж байгаа талаар дурдсан. Энэ талаар үргэлжлүүлэн хүргэж байна...

Р.Батбаяр 90 орчим тэрбум төгрөгийг нэг биш улстөрч рүү явуулсан байх магадлалтай  

Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст өнгөрсөн онд нэр бүхий иргэнээс “Хосмөнгөн зам” ХХК-ийг хуулиар төлөөлөх эрхгүй этгээд бусад хувьцаа эзэмшигчийн болон гүйцэтгэх захирлын эрх мэдэлд халдаж, холбогдох хууль тогтоомжийг зөрчин, хуурамч бичиг баримт бүрдүүлж, хуулийн этгээдийн нэр дээр хууль бусаар ам.долларын данс нээлгэж, уг дансаар үлэмж их хэмжээний мөнгийг татан төвлөрүүлж, улмаар дур мэдэн захиран зарцуулж, мөнгө угааж, компанийг их хэмжээний хохиролд оруулсан” гэсэн гомдол ирүүлжээ.

Энэ хэргийг ЭЦА шалгаад хэрэг нээхээс татгалзаж шийдвэрлэснийг Прокурорын байгууллага зөвшөөрч шийдвэрлэсэн байна. “Үлэмж их хэмжээний орлого төвлөрүүлсэн, зарцуулсан гэх үйлдэл нь 2021 оных, түүнээс хойш олон жил өнгөрсөн байтал компанийнхаа данс тооцоотой танилцаад гомдлоо гаргахгүй юугаа хийж байсан юм бэ” гэдэг байдлаар хандсан аж. Гэхдээ Прокурорын шийдвэр нэг талаар үндэслэлтэй боловч гомдолд дурдагдсан маш сэжигтэй мэдээлэл буюу татан төвлөрүүлсэн үлэмж их хэмжээний мөнгөөр нэр бүхий улстөрчдийг санхүүжүүлсэн байж болзошгүй сэжүүрийг хэрэгсэлгүй орхижээ. Энд 90 орчим тэрбум төгрөгийн асуудал яригдаж байгаа, нэр бүхий улстөрчид гэж олон тоон дээр бичигдсэн байгаа зэргийг бодолцвол ЭЦА-ны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс шүүрч аваад шалгаж үзэх асуудал мөн байв. Гэвч мэдүүлэг гаргагчаас мэдүүлэг авах, тухайн их хэмжээний мөнгө компанийн татварын тайланд тусгагдсан эсэх зэрэг баримт бүрдүүлсэн болоод хаах санал гаргаж, Прокурор зөвшөөрчээ.

Гэвч годол гаргагч Нийслэлийн Прокурорын газарт хандсанаар тус компанийн дэр дээрх Тээвэр хөгжлийн банкинд нээлгэсэн дансыг хэний хүсэлтээр хэзээ нээлгэсэн, үлэмж их хэмжээний мөнгө хаанаас орж ирсэн, хаашаа гарсан зэрэг чухал мэдээллийг тодруулаагүй хэмээн хэргийг сэргээн шалгаж эхэлсэн байна.

Дээрх гомдолд нэр дурдагдсан “Хосмөнгөн зам” ХХК-ийг хуулиар төлөөлөх эрхгүй этгээд гэдэг нь УИХ-ын гишүүн Б.Пунсалмаагийн нөхөр Р.Батбаяр гэдгийг өчигдөр бид баримттайгаар дэлгэсэн.

Түүний хийсэн сэжигтэй гүйлгээг хүлээж авагч нь “Би Эй Ти девелопмент партнерс” ХХК, уг мөнгөөр сонгуулиа санхүүжүүлсэн байж болзошгүй нэр бүхий улстөрч гэдэг нь тус компанийн өмчлөгч Э.Энхмаагийн нөхөр Э.Батбаярын төрсөн ах УИХ-ын гишүүн, Барилга, орон сууцжуулалтын сайд Э.Бат-Амгалан байж болзошгүй талаар дурдсан билээ. 



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 124.158.106.165
    20 минутын өмнө

    Маш сайн зам тавьж өгсөн тэр сайхан сэтгэлт хятад өвгөний мөнгийг шуналт авгай пунсалмаа гэгч өгчих хэрэгтэй. Монголынхоо нэрийг баастсан авгайг хөөж шорон явуулах ёстой.

    Хариулах