Г.Дашням: Би Казахстан найзаа дагуулж ирж, хувиасаа мөнгөө гаргаад золголт зохион байгуулсан

Х.Есү
2 цаг 20 минутын өмнө

Соёлын дэд сайд Г.Дашнямаас цаг үеийн асуудлаар тодрууллаа. 

Тэрбээр, "Цагаан сараар би Казахстан найзаа дагуулж ирж, хувиасаа мөнгөө гаргаад золголт зохион байгуулсан. Энэ соёлын яаманд ямар ч хамаагүй. Би найзыгаа баярын өдрөөр авчраад, Монголоо үзүүлсэн төдий. Зардлаа 100 хувь хувиасаа гаргасан. 

Би туслахгүй, машингүй, жолоочгүй. Надад эд нарын аль нь ч хэрэггүй. Би бүх оролцох ёстой арга хэмжээнүүддээ идэвхтэй оролцож, ажлаа идэвхтэй хийж байгаа. Мөн гурав гаран сая төгрөгийн цалинтай. 

МАН-ын далбааныхаа хажууд зургаа авхуулаад тавьсан нь Монгол Улсад муу зүйл хийгээгүй гэж бодож байна. Та бүхэн зөвөөр ойлгож, зөөлөн хандаарай" гэлээ. 




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна