ОХУ Крымыг нэгтгэсэний ойг тэмдэглэж байна

Zuv.mn
3 цаг 22 минутын өмнө

Өнөөдөр Монгол Улсын хувьд Зэвсэгт хүчин байгуулагдсаны 105 жилийн ой, Монгол цэргийн өдөр тохиож байгаа билээ. Харин ОХУ-ын хувьд Крымыг нэгтгэсэн өдөр тохиож байгаа аж.

Хиагтыг чөлөөлөх асуудлыг 1921 оны гуравдугаар сарын 6-7-нд хуралдсан Монгол Ардын Намын Төв Хороо, Цэргийн штабын гишүүдийн хамтарсан хурлаар хэлэлцэж, 18-нд хэрэгжүүлж дууссан байдаг. Түүхийн сэдэвтэй таван хүүрнэл" номонд 3-р сарын 20-нд Хиагтыг чөлөөлж дууссан гэсэн таамаг дэвшүүлсэн нь ч бий.

Хиагт болон түүний орчимд хятад цэргийн 25 дугаар морьт дивизийн штаб, 500 хүнтэй морьт хороо, 40 хүнтэй хотын комендант, Улаан бургасанд 600 хүнтэй нэг, хоёрдугаар морьт хороо, Ивцэг ба Хиагтын хооронд 300 хүнтэй 4дүгээр хороо, Ивцэгт 500 хүнтэй 3 дугаар морьт хороо, бүгд 2000 шахам цэрэг, 12 пулемет, 7 их буутай хүч байрлаж байжээ. Мөн хятад цэргийн тоог 2500 гэсэн баримт ч байдаг.

Журамт цэргийн хувьд хотыг чөлөөлсний дараа хороодоос ирүүлсэн мэдээ болон журамт цэргүүдийн дурдатгал зэргээс үзэхэд 400 арай хүрэхгүй тооны цэрэг байлдаанд оролцсон байна. Зэвсгийн хувьд хоёр их буу, 4-5 пулеметтай байсан бөгөөд ЗОУ-аас Ардын журамт цэрэгт зориулж хоёрдугаар сард морин цэргийн винтов 750, сум 150 мянга, хүнд, хөнгөн пулемет, гар бөмбөг зэргийг урьд хүссэн тусламжийн дагуу ирүүлсэн ба мөн Хиагтыг чөлөөлөх үеэр мянган ширхэг винтов, бусад галт хэрэгсэл өгсөн гэх баримт бий.

Харин ОХУ-ын хувьд энэ өдрийг түүхэнд Крымыг нэгтгэсэн өдөр гэдгээр дурсдаг. Крымын парламент бүх ард иргэдийн дунд явуулсан санал асуулгын дүнд үндэслэн 2014 оны гуравдугаар сарын 17-ны өдөр Украинаас салан тусгаар тогтнолоо зарлаж, ОХУ 18-ны өдөр БНУ-аа болгон хүлээж авах тогтоолыг гаргаж байсан түүхтэй юм.

ОХУ-ын хувьд цус урсгалгүй хийсэн хамгийн том ялалт учир энэ явдал оросуудын хувьд В.Путиныг дурсаж, сэтгэл огшиход хүргэдэг зүйлсийнх нь нэг. Тиймээс ч В.Путин төрийн тэргүүний хувьд шинэ эхлэл болсон 2018 сонгуулийг гуравдугаар сарын 18-нд зарлаж байсан удаатай. 

Харин гадаад талдаа Крымыг нэгтгэсэн үйлдэл нь ОХУ-ын сайнаар харуулсан нь юу л бол.. Өчигдөр гэхэд Турк улс Крымыг ОХУ-ын нэг хэсэг биш гэж үздэг улсуудын эгнээнд нэгдэж байгаагаа зарласан байна.         

 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна