П.Сайнзориг: Парламент бол Монгол Улсын тусгаар тогтнолын баталгаа

Х.Есү
3 цаг 54 минутын өмнө

УИХ-ын гишүүн П.Сайнзоригоос Ерөнхийлөгчийн санаачилсан УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн талаарх байр суурийг нь тодрууллаа.

Тэрбээр, “Ёс зүйг хуульчилж болохгүй. Нэг ёсондоо олон нийтийг төөрөгдүүлэх байдлаар парламентын эрхэнд халдаж, дуугүй болгох, дохиураар хөдөлгөх гэж байна. Ийм зүйл рүү орж болохгүй. Энэ нь алсдаа жижиг намуудад маш хохиролтой. Парламентад олонх байгаа нам нь сөрөг хүчний намуудаа ёс зүйн зөрчил гаргасан гэдэг байдлаар намнах, парламентаас түлхэж гаргах, цаашдаа парламентад хор хөнөөл учруулах үр дагавартай.

Ерөнхийлөгчийн санаачилсан хууль өргөн барихаасаа хууль зөрчиж байна. Алсдаа хойд Солонгос шиг гар өргөөд шийддэг, парламентын ардчилалгүй улс болох аюултай. Ер нь ард түмний мандатыг хэн нэгэн булааж авч болохгүй. Парламент гэдэг бол Монгол Улсын тусгаар тогтнолын баталгаа” гэлээ. 




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна