Ц.Ганзориг: УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулиар Ерөнхийлөгч өөртөө эрх мэдэл авах гэсэн зүйл огт байхгүй

Х.Есү
3 цаг 46 минутын өмнө

Ерөнхийлөгчийн санаачилсан УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн талаар ЕТГ-ын хэвлэл мэдээллийн хэлтсийн дарга Ц.Ганзориг мэдээлэл өглөө.

Тэрбээр, “Энэхүү хуулийг зарчмын хувьд УИХ-ын гишүүд дэмжиж байна. Хоёр зүйл дээр л эргэлзээ байна.

Нэгдүгээрт энэ хуулийн төслийг өргөн барьснаараа Монгол Улсын Ерөнхийлөгч өөртөө эрх мэдэл нэмэх гээд байаа юм биш үү, хэн нэгэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татаад тэр эрх мэдлээ өөртөө авах гээд байгаа юм биш үү гэдэг эргэлзээ. Хоёрдугаарт намын жагсаалтаар нэр дэвшиж орж ирсэн хүмүүс байгаа. Намын жагсаалтаар орж ирсэн гишүүдээ нам нь эгүүлэн татдаг тэр эрх мэдлийг намын дарга ч юм уу, намын эрх барьж байгаа дээд байгууллагад өгөх гээд байгаа юм биш үү гэдэг ийм л хоёр эргэлзээн дээр парламентын зарим гишүүд асуудал тавьж шүүмжлэл өрнүүлж байна.

Энэ хууль нь Ерөнхийлөгч өөрөө санал гаргаад УИХ-ын аль нэг хариуцлага алдсан, тангаргаасаа няцсан гишүүнийг эгүүлэн татъя гэдэг үг өгүүлбэр агуулга огт байхгүй. Энэ хуулиараа гишүүдийг ажилдаа оролцдог, ёс зүйтэй,  хуулиа хэлэлцдэг байгаасай гэж хүсэж байгаа юм. Ерөнхийлөгч зүгээр л энэ хуулийг санаачилсан.

Ерөнхийлөгч хэн байхаас үл хамаараад энэ өргөдөл гомдол иргэн төвтэй буюу олон нийтийн хянаалтыг л оруулж ирж байгаа юм.

Мөн Үндсэн хуулийн цэц энэ санал санаачлагыг гаргаад энэ гишүүнийг татъя гэж санал санаачилга гаргах эрх байхгүй. Энэ хуулийн төсөлд тийм агуулга огт ороогүй. Хяналт иргэд дээр л байгаа гэсэн үг" гэлээ. 




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна