Нийслэлийн иргэдийн хаврын хэрэгцээнд зориулж есөн ААН 5,016 тонн хонь, үхрийн махыг нөөцөлж, өнгөрсөн хоёрдугаар сард худалдаанд гаргаснаас хойш 3,000 орчим тонн үлджээ.
Нөөцийн махыг өнөөдрөөс сүлжээ дэлгүүрүүдээр зарж, нөөцийн мах худалдаалах цэгийг 600 орчим болгоно хэмээн Хотын дарга мэдээлсэн.
Өргөтгөсөн худалдаа буюу хонины махыг гулуузаар зарахгүй байх шийдэлд хүрчээ.
Нөөцийн үхрийн мах нэг килограмм нь ₮15,000 байсан бол ₮3,000-аар нэмэгдүүлж ₮18,000, хонины махыг ₮2,000 нэмэгдүүлж ₮15,000 болгосон юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна