​Ц.Идэрбат: Х.Болорчулууныг би өөрөө урьж зөвлөхөөрөө ажиллуулахаар болсон

Zuv.mn
2026/04/13

ХХААХҮЯ-ны сайд Ц.Идэрбат зөвлөхөөрөө энэ салбарыг өмн нь удирдаж байсан Х.Болорчулууныг ажилуулахаар болсон талаар бид мэдээлсэн. Энэ асуудлаар сайдаас өөрөөс нь тодрууллаа. 

Тэрбээр "Хөдөө аж ахуйн салбарын зовлонг мэддэг Х.Болорчулууныг би өөрөө урьж зөвлөхөөрөө ажиллуулахаар болсон. Зөвлөх томилоход их учиртай. Нэгдүгээрт энэ салбарын зовлон жаргалыг мэддэг хүн байх ёстой, хоёрдугаарт дотоодын хэрэгцээгээ хангах, салбарын хөгжлийн экспорт дээр суурилуулах ёстой гэж үзэж байгаа. 

Х.Болорчулууныг сайдаар ажиллаж байх үед ХХАА-н салбарын экспорт маш сайн байсан. Тэр утгаараа зөвлөхөөрөө ажиллуулахаар болсон. 

Би өөрөө түүнд санал тавьж, урьж зөвлөхөөрөө ажиллуулж байгаа. Миний саналыг хүлээн авсанд баяртай байгаа" гэлээ.



Сэтгэгдэл (4)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.160.94
    2026/04/13

    Нөгөө оросын төлөө зүигэдэг нөхөр үү??

    Хариулах
  • 202.21.108.64
    2026/04/13

    Za yahav , gurildah neg hund ulsiin hangamj l shaah biz , nuguuh odoo mald eemeg zuuj mungu husahiig l zuvluh bhdaa .

    Хариулах
  • 66.181.188.80
    2026/04/13

    Тун тэнэг шийдвэр байлаа, шийдвэрээ цуцлаа, ямар хуц ухна тавьсан биш, болорчулуунаас хэд дахин мэдлэгтэй, туршлагатай хамгийн гол нь түүнээс хамаагүй бага шуналтай мэргэжилтнүүд, хүмүүс олон бий шүү

    Хариулах
  • 202.9.41.53
    2026/04/13

    Шалихгүй гөлөг байна дөө. Хэлгүй дүлий хүнээр зөвлөх хийлгээд

    Хариулах