Л.Бямбасүрэнд 13 жилийн хорих ял оноож, 50 сая төгрөг гаргуулахаар шийдвэрлэжээ

Х.Есү
3 цаг 30 минутын өмнө

ЭМДЕГ-ын дарга асан Л.Бямбасүрэнд 13 жилийн хорих ял оноожээ. 

ЭМДЕГ-ын дарга Л.Бямбасүрэн, А.Түвшин нарын 11 хүнд холбогдох авлига, албан тушаалын хэргийн анхан шатны шүүх хурал БГД, ХУД, СХД-ийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд өчигдөр болж, дараах шийдвэрийг гаргажээ. 

- Л.Бямбасүрэнд нийтийн албанд томилогдох эрхийг бүх насаар нь хасч, 13 жилийн хорих ял оноолоо. Мөн 50 сая төгрөг гаргуулж, улсын төсөвт оруулахаар

-А.Түвшинд нийтийн албанд томилогдох эрхийг 6 жилээр хасч, 6 жилийн хорих ял, 60 сая төгрөг гаргуулж улсын төсөвт оруулахаар

-Б.Номинсувдад нийтийн албанд томилогдох эрхийг 7 жилээр хасч, 7 жилийн хорих ял, 65 сая төгрөг гаргуулж улсын төсөвт оруулахаар

-С.Ундрамд нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилээр хасч, 2 жилийн хорих ял, 11 сая төгрөг гаргуулах

-Д.Бямбажавт нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилээр хасч, 1 жилийн хорих ял

-Т.Ариунтуяад нийтийн албанд томилогдох эрхийг 4 жилээр хасч, 8 сая төгрөгөөр торгох

-Ө.Айгиймаад нийтийн албанд томилогдох эрхийг 2.5 жилээр хасч, 3.6 сая төгрөгөөр торгох

-А.Мөнхтулгад нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилээр хасч, 3 сая төгрөгөөр торгох

-Ц.Анхтуяад нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилээр хасч, 5 сая төгрөгөөр торгох

-С.Цэдэнсодномд нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилээр хасч, 5 сая төгрөгөөр торгох

-П.Алтантуяад нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилээр хасч, 2.8 сая төгрөгөөр торгож шийдвэрлэлээ.






Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна