Улаанбаатар-Өндөрхаан чиглэлийн автозамыг түр​ хаалаа

Zuv.mn
3 цаг 57 минутын өмнө

Дөрөвдүгээр сарын 15-ны өглөөний 08:00-12:00 цаг хүртэл  түр хугацаанд хааж, автозамын засвар хийж байна. 

Энэ хугацаанд Улаанбаатар талаас зорчигчид Зэвсэгт хүчний 014-р анги өнгөрөөд Мандах маркетын уулзвараар баруун салж, Налайх дүүргийн төвөөр дамжин 4-р хорооны голын замаар явж, улмаар самбартай уулзвараар нэвтрэн зорчих боломжтой юм байна. Харин зүүн аймгууд болон Тэрэлж талаас зорчигчид самбартай уулзвараар зүүн салж Налайх дүүргийн төвөөр дамжин зорчихыг уриалав. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна