Үндэсний статитстикийн хороо 2026 оны эхний улирлын нийгэм эдийн засгийн төлөв байдлын үнэлгээгээндээ улсын төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл 1.4 их наяд төгрөгийн алдагдалтай гарсан гэж дурджээ. Нийт зарлага, эргэж төлөгдөх цэвэр зээлийн хэмжээг оруулж тооцоход ийм үзүүлэлт гарсан байна.
Монгол Улс жил бүрийн тавдугаар сарын орчимд төсвөө тодотгодог. Экспортын барааны үнэ, бусад орлого зарлагаа бодитой тооцсон бол тодотголоор хөдөлгөөн орох нь харьцангуй бага байдаг бол зөрүү гарсан тохиолдолд хөдөлгөөн их ордог.
Үүнд Үндэсний статистикийн хорооноос гаргадаг улс орны нийгэм эдийн засгийн эхний улирлын тайлан чухал үүрэгтэй. Энд танилцууулагдаж байгаа сөрөг үзүүлэлтүүд, жишээ нь 1.4 их наяд төгрөгийн алдагдал бол нэг ёсондоо “төсөв тодотгох даалгавар” гэж ойлгож болох юм.
2026 онд нэгдсэн төсвийн нийт тэнцвэржүүлсэн орлогыг 31 их наяд 930 тэрбум төгрөг буюу дотоодын нийт бүтээгдэхүүн (ДНБ)-ий 31.2 хувь, нийт зарлагыг 32 их наяд 980 тэрбум төгрөг буюу ДНБ-ий
32.2 хувь, нэгдсэн төсвийн нийт тэнцвэржүүлсэн тэнцлийн алдагдлыг 1 их наяд 050.0 тэрбум төгрөг буюу ДНБ-ий -1.0 хувьтай тэнцүү байхаар тооцсон. Тэгвэл оны эхний улимралд л төлөвлөснөөс тэнцвэржүүлсэн тэнцэл 300 тэрбумаар хэтэрсэн гэдэг үзүүлэлт танилцуулагдлаа.
Тайланд дурдсанаар, 2026 оны улсын нэгдсэн төсвийн нийт орлого, тусламжийн хэмжээ эхний улирлын урьдчилсан гүйцэтгэлээр 7.2 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 764.7 тэрбум төгрөгөөр өсжээ.
Тэнцвэржүүлсэн орлого тусламжийн хэмжээ 6.3 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 153.1 тэрбум төгрөгөөр тус тус өссөн байна.
Харин нийт зарлага, эргэж төлөгдөх цэвэр зээлийн хэмжээ 7.7 их наяд төгрөг болж, тэнцвэржүүлсэн тэнцэл 1.4 их наяд төгрөгийн алдагдалтай гарсан байна.
Татварын нийт орлого 2026 оны эхний улиралд 5.9 их наяд төгрөг болж, өмнөх оноос 75.3 тэрбум төгрөгөөр өссөн. Үүнд нийгмийн даатгалын орлого 225.5 тэрбум төгрөг, нэмэгдсэн өртгийн албан татвар 159.7 тэрбум төгрөгөөр тус тус өссөн нь нөлөөлжээ. Харин орлогын албан татварын орлого 343.5 тэрбум төгрөгөөр, онцгой албан татварын орлого 93.3 тэрбум төгрөгөөр буурсан байна.
2026 оны эхний улиралд татварын нийт орлогын:
Орлогын албан татварын 57.5 хувийг ААНОАТ, 42.5 хувийг (буцаан олголтыг оруулсан дүнгээр)-ийг ХХОАТ-ын орлого бүрдүүлжээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна