АНУ-ын Калифорни, Висконсины их сургуулийн эрдэмтэд 3.5 тэрбум жилийн настай чулуужсан организм илрүүлжээ. Шинжлэх ухааны аливаа нээлт шинжлэх ухааны сэдвээр дагнан бичдэг сэтгүүлд хэвлэгдсэнээр хүлээн зөвшөөрөгддөг. Тэдний бүтээл “Proceedings of the National Academy of Sciences” сэтгүүлд нийтлэгдсэн байна.
Чулуужсан микро организмыг Австралийн Апекс гэдэг газраас 1993 онд олсон юм байна. Энэ бүс нутагт геологийн өөрчлөлтийн янз бүрийн цаг үеийн дээжүүд элбэг, сайн хадгалагдаж үлдсэн байдаг юм байна. гэхдээ эрдэмтэд эхэндээ олдвороо ямар нэг эрдэс бодис гэж бодсоноос бүс амьд организмын үлдэгдэл гэж таамаглаагүй аж. Харин дараа нь хатуу бодисын найрлагад дүн шинжилгээ хийхэд ашигладаг хоёрдогч ионы масс спектрометр гэж нэрлэгддэг арга хэрэглэснээр амьд организм болохыг тогтоожээ. Ингэснээр дэлхий дээр амьдрал үүссэн цаг хугацааг үлэмж урагшлуулжээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна