З.Энхболд болон Б.Энх-Амгалан нарт холбогдох хэргийн шүүх хурал Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд боллоо. Тэднийг шүүхээс гэм буруутайд тооцож, тус бүр хоёр жилийн хорих ял оноож, нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилээр хаслаа. Ялыг өнөөдрөөс эхлэн нээлттэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэжээ.
Шүүхийн шийдвэрийн тойм:
Нийслэлийн Прокурорын газраас Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Зам, тээврийн хөгжлийн сайд буюу улс төрд нөлөө бүхий этгээдээр ажиллаж байсан Б.Энх-Амгаланд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга буюу нийтийн албан тушаалтнаар ажиллаж байсан З.Энхболд нөлөөлсний улмаас БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “Страто” ХХК-ын Говь-сүмбэр аймгийн Шивээговь сумын нутагт байрлах нүүрс угаан баяжуулах үйлдвэр рүү З.Энхболдын хамаарал бүхий этгээдийн хувь эзэмшдэг “Их дэлгэмэл ингүүн” ХХК-ыг нүүрс тээвэр хийх зорилгоор говийн хөрсөн замаар жин тонн хэтэрсэн хүнд даацын тээврийн хэрэгслээр нүүрс тээвэр хийх ашиг сонирхлыг гүйцэлдүүлэх үүднээс:
Б.Энх-Амгалан нь хууль зөрчиж, албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвсгэрээс Говьсүмбэр аймгийн Сүмбэр сум чиглэлийн 407 км орон нутгийн чанартай байгалийн цогцолбор газрыг дайран өнгөрөх шороон авто замыг улсын чанартай зам болгох “Авто замын ангилал шилжүүлэх” сайдын тушаал гаргаж улмаар Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвсгэрээс Говьсүмбэр аймгийн Сүмбэр сум чиглэлийн 407 км улсын чанартай шороон авто замыг хатуу хучилттай авто зам болгох нэрийн дор хууль зөрчиж “Их дэлгэмэл ингүүн” ХХК-д “Авто зам түр эзэмших эрх олгох тухай” сайдын тушаал гарган, “Страто” ХХК болон “Их дэлгэмэл ингүүн” ХХК-дад давуу байдал бий болгосны улмаас Говийн шороон хөрсөн замаар ямар ч хориглолтгүйгээр нүүрс тээвэрлэх боломж олгож, Өмнөговь, Дундговь, Говьсүмбэр аймгуудын Засаг дарга, нутгийн иргэд, бусад харьяа холбогдох газруудаас орон нутгийн эзэмшлийн авто замд бодит байдлаар хяналт тавих, зохих арга хэмжээ авах эрхийг хязгаарлаж, дурын этгээд хүнд даацын тээвэрлэлтийн ажлыг зохих стандарт, нормыг хэтрүүлэн, хяналтгүйгээр зорчих боломжийг олгож, олон салаа шороон зам гаргаж, тоосжилт үүсгэн газрын хөрсийг эвдэх, малын бэлчээр устах, хүн, малын өвчин гарах, мал дайрах, малчдын өвөлжөө, хаваржаа, хашаа хороогоор ойр өнгөрснөөр иргэд, мал, амьтанд аюултай нөхцөл байдал үүсгэн, иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах, амьд явах эрхийг хөндөж, байгаль, экологийн тэнцвэрт байдал алдагдах нөхцөлийг бүрдүүлж, авлига албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн гэж Б.Энх-Амгалан, З.Энхболд нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн.
Шүүх хэргийг 2024 онд хүлээн авч, анхан болон давж заалдах шатны журмаар урьд хэд хэдэн удаа хэлэлцсэн бөгөөд тус шүүх 2026 оны 04 дүгээр сарын 13-ны өдрөөс 2026 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн хооронд 5 өдрийн хугацаанд 8536 хуудас, 36 хавтаст хэргийг шинжлэн судалсны эцэст шүүгдэгч Б.Энх-Амгалан, шүүгдэгч З.Энхболд нарыг авлига, албан тушаалын гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тооцов.
Шүүхээс шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, оролцсон оролцоо, учруулсан хохирол, хор уршиг, шүүгдэгч нарын хувийн байдал болон улсын яллагчийн ялын санал дүгнэлт, өмгөөлөгч нарын тайлбар зэргийг харгалзан шүүгдэгч нарын эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр улсын яллагчийн саналын хүрээнд:
Шүүгдэгч Б. Энх-Амгаланд нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар хорих ял,
Шүүгдэгч З.Энхболдод нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар хорих ял тус тус оногдуулж, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
66.181.177.234
Их хуралд суугаа зарим нэг ардчилсан намын нөхөдүүд их хуралын гишүүнийг эргүүлэн татах хуулийг дэмжээд маанагтаад байх юм даа удахгүй үг хэлэх ч эрх чөлөөгөө алдах гэж байж . Ардчилалийн дөлийг битгий унтраачих асаа гэж ард түмэн танууст итгэл өгсөн юун нэг хүний аманд орж номхон нохой болох гээ юу
Хариулах66.181.183.79
гайтуулаад
Хариулах66.181.183.79
27 болон 28 оны сонгуулиас өмнө,өөрсдөд нь гай болно гэж үзсэн бүх хүмүүсээ,хүний өөрийн гэхгүйгээр гайхуулаад эхэлчихсэн л дээ,энэ МАН...
Хариулах202.126.90.15
Зика вирус халдварлаж нэг нөхрөө хам хэрэгтэн болголоо, ханилгаагүй эр дээ..
Хариулах