ДАШТ-ий хошой хүрэл медальт, МУГТ Л.Энхрийлэн -63 килограммын жинд алтан медалийн төлөө Хойд Солонгосын тамирчинтай барилдаж, Азийн аварга боллоо.
Ийнхүү тэрбээр Монголын эмэгтэй жүдочдын Азийн аваргын 15 дахь алтан медалийг эх орондоо авчирлаа. Л.Энхрийлэн 2024 онд -57кг /жин/-д Ази тивийн аварга цолыг хүртэж байсан бол 2026 онд -63кг буюу жин өгсөн түрүүлж тивийнхээ хошой аварга боллоо.
Жүдо бөхийн насанд хүрэгчдийн Азийн аварга шалгаруулах тэмцээн БНХАУ-ын ӨМӨЗО-ы Ордос хотод үргэлжилж байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна